Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” ордонд үргэлжилж байна. Өчигдөр (2024.01.13) эмэгтэйчүүдийн 50 кг-ын медальтнууд тодорлоо.
Өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл цэргийн дэлхийн аварга, “Mongolia open” тэмцээний хүрэл медальт Б.Мөнхнарыг 5:0-ээр буулган авч, насанд хүрэгчдийн Улсын аваргад анх удаа түрүүллээ.
Тэрбээр хагас шигшээд энэ жингийн шилдгүүдийн нэг Ц.Намуунцэцэгийг хожсон билээ.
Ц.Намуунцэцэгийг хувьд, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Аваргууд академи”-ийн Ч.Номинг цэвэр ялж, медалийн тавцанд гарахаар болсон.
Сэтгэгдэл ( 0 )