65 кг-ын шинэ аварга Т.Энхжин

2024 оны 01 сарын 14

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” ордонд үргэлжилж байна. Өчигдөр (2024.01.13) эмэгтэйчүүдийн 65 кг-ын медальтнууд тодорлоо.

Энэ жингийн финалд “Аваргууд академи”-ийн Т.Энхжин “Цаст тайга” клубийн Д.Түмэнхүслэнг 8:2-оор хожсон юм.

Тэрбээр 2022 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа ороод хоосон хоцорсон бол өнгөрсөн жил анхны хүрэл медалиа хүртсэн. Харин энэ жил урамтай барилдаж, учраа бүрээ ялсаар Улсын аваргад анх удаа түрүүллээ.

Энэ амжилтаараа тэрбээр Азийн АШТ-д Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.

Энэ жингийн хүрэл медалийг “Алдар-2” багийн Н.Нархажид, “Аваргууд академи”-ийн 18 настай залуу тамирчин Э.Аззаяа нар хүртлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top