Х.Болортуяа хүнд байдлаас ялалт байгуулж, аварга цолоо хамгааллаа

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 14

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” ордонд үргэлжилж байна.

Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа өнгөрсөн жил 59 кг-д улсын аварга болж байв. Харин энэ удаад олимпын жин болох 57 кг-д уруудан орж ирээд дахин түрүүлж, олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Б.Хонгорзулын эсрэг хийсэн финалын барилдаанд тэрбээр 0:6-гаар хоцорч явсан ч шаргуу нэхсээр 7:6 болгон илүү гарч, улмаар даралтаар цэвэр ялсан юм.

Олимпын шагналт байрын эзэн Б.Хонгорзулын хувьд ДАШТ-ий медальт Э.Даваачимэг, Э.Гантуяа нарыг дараалан ялж, шигшээд шалгарсан ч давуу байдлаа хадгалж чадалгүй ялагдаж, мөнгөн медаль дээр бууж байна.

Энэ жингийн хүрэл медалийг “Хайрхан уулын дэвжээ” клубийн хоёр бөх Э.Гантуяа, Б.Энхтүвшин нар хүртлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
y (66.181.161.200)  2025 оны 03 сарын 13

bor ohind sain zaaval hamaagui iluu ym daanch bagsh muu bololtoi

1  |  0
Бодит байдал (103.57.93.226)  2025 оны 03 сарын 13

Хонгорзул Яг ийм бужигнаан дунд давтаад байгаа алдаагаа нэн даруй зас, бүх зүйл өөрөөс чинь шалтгаалж байна.

2  |  0
Бодит байдал (103.57.93.226)  2025 оны 03 сарын 13

Хонгорзул 2023 оны улсын аваргад 62кг-д Орхонд хэвтээ барилдаанд яг ийм байрлал дээр цэвэр даруулж байв.2024 онд 57 кг-д Х.Болортуяад бараг адил байрлалд цэвэр дарууллаа.Маш хариуцлагатай барилдаанд өмнөх жилд гаргаж байсан алдаагаа давтлаа, гадны тэмцээнд огт оролцохгүй байна,барилдааны арга барилаа сайжруулмаар.Яахав өрсөлдөгчийн хөл тэврээд хэвтээд байдгаа зассан нь сайн.

1  |  0
Эрдэнэ (103.212.117.217)  2025 оны 03 сарын 13

Хонгорзул маш хариуцлагагүй барилдсан,уг нь илт илүү юм б.а ш дээ!!!

1  |  1
үнэн (66.181.189.229)  2025 оны 03 сарын 13

Энэ Болортуяа нь Олон улсад бол ёстой барилдуулмааргүй муухай ялагддаг гар байнлээ дээ, дандаа эхний 2 минут дотор цэвэр ялагдана. Хонгорзул бол мянга дахин дээр

2  |  1
Top