Дэлхийн аваргуудын гайхамшигтай өрсөлдөөнд П.Орхон ялалт байгууллаа

2024 оны 01 сарын 14

Чөлөөт бөхийн УАШТ-ий хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр эцсийн мөчид тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалын энэ өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж, ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэллээ.

Барилдаан өндөрлөхөд 20 гаруйхан секунд үлдсэн байв. П.Орхоны дасгалжуулагч челленждээ ялагдсанаар оноо бүр 6:7 болов.

Эгзэгтэй энэ мөчид П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргаж ялалтын нэг оноогоо авч чадав. Мөн шүүгчид С.Цэрэнчимэдийг дэвжээнээс зугтаж гарсан үндэслэлээр торгосноор П.Орхон эцсийн дүндээ 8:7-гоор ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.

Гайхалтай өрсөлдөөн үзүүлсэн дэлхийн аваргууддаа талархал илэрхийлье.

Энэ жингийн хүрэл медалийг “Оргил” клубийн Б.Хулан хүртсэн юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.113.49) 2024 оны 01 сарын 17

Орхон 6 жилийн өмнөх шигээ биш болсон бна лээ.Тэр үед л олимпод орсон бол аварга авах магадлал байсан даа,орхонд допинг өгөөд Батцэцэг яваад шал арчаад ирсэн дээ.Гэхдээ орхон нэгэнт ялсан юм чинь одоо бэлтгэлээ сайн базаагаад нэг дайраад үздээ.Тэгээд барахгүй ирвэл Цэрэнчимэд -д зайгаа тавьж өгсөн нь дээр шүү түүнд дэлхийн аваргын 2,3 тэмцээн бий дээ.

0  |  0
Эрдэнэ (43.242.243.164) 2024 оны 01 сарын 16

Зссссс сэргээшээ шалгуул

0  |  0
dfv(66.181.185.102) 2024 оны 01 сарын 15

ene 2 maani hiidgee hiisen. odoo hugshirsuun zaluu huuhed yavuulaa

0  |  0
Допинг(202.126.89.167) 2024 оны 01 сарын 15

Дотоодын тэмцээнд допинг хэргэлсэнийг шалгадаг юм уу.

0  |  0
Эгэл(103.57.93.226) 2024 оны 01 сарын 17

Орхонд амжилт хүсьэ,гэхдээ хөлдөө ямар амархан алддаг болоо вэ?хөлөө хамгаалах тал дээр ажиллахгүй бол болохгүй нь дээ. Цэрэнчимидэд ч гэсэн боломж байсаар байгаа.

1  |  0
Зочин(103.212.118.153) 2024 оны 01 сарын 16

Орхон одоо хэцүү ш дээ, нэгэнт муу нэртэй луу данстай болчихсон хүн, хяналт шалгалт ч чанга байх биз, монголдоо бол янз бүрээр аргалаад аваргалаад байж болох л юм, дэлхийд бол хэцүү ш дээ

2  |  0
Дорж(66.181.191.214) 2024 оны 01 сарын 16

Дахиад додинг иоэрхий вий дээ айж бнс

1  |  0
Top