“Мөнгөрч мөнхөрсөн Белград-2023” номын нээлт болов

2024 оны 01 сарын 14

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн З.Жамбалсүрэн нарын “Мөнгөрч мөнхөрсөн Белград-2023” номын нээлт УАШТ-ий үеэр болов.

Д.Нямбилэг сүүлийн гурван ДАШТ-д албан ёсны гэрэл зурагчнаар ажиллаж, гурав дахь номоо өлгийдөн авсан нь энэ юм.

Өмнө нь тэрбээр “Огшиж, омогшсон Осло 2021”, “Баярлаж, бахархсан Белград-2022” номуудыг чөлөөт бөх сонирхогчдын хүртээл болгож байв.

“Белград-2023” ДАШТ-д Монголын бөхчүүд амжилттай барилдаж, гурван мөнгөн медаль хүртсэн тул номоо ийн нэрлэсэн болохыг Д.Нямбилэг тайлбарласан.

Номын гэрэл зургуудыг Д.Нямбилэг, З.Жамбалсүрэн нар авч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар эмхэтгэн редакторлож, Ш.Эрдэнэбилэг хэвлэлийн эхийг бэлтгэжээ.

Номын дээжээс “Белград-2023” ДАШТ-д оролцсон багийн гишүүд, тамирчдад гардуулан өгсөн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top