Жүжигчин Пак Мин Ёны экс найз залуу болох Кан Жун Хён залилангийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл 2022 онд цацагдаж байсан. Уг мэдээлэл цацагдсаны дараа Пак Мин Ён Кан Жун Хёноос салсан хэмээн мэдээлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд найз залуугаасаа мөнгө авч байгаагүй хэмээж байсан. Харин энэхүү яриа нь худал болохыг Dispatch баталжээ.
Dispatch-ийн мэдээлснээр Пак Мин Ён найз залуугаасаа 250 сая вон авсан бөгөөд амжиргааны зардал гэх утга бүхий энэхүү мөнгө нь зээл гэх нэрийн дор Кан Жон Хёны компаниас гарчээ.
Түүний экс найз залуу Кан Жон Хёныг Bithumb болон бусад салбар компаниудаас нийт 60 тэрбум орчим вон завшсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ тухай хоёр тал ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Жүжигчин Пак Мин Ёны тоглосон "Marry my husband" кино үзэгчдийн хүртээл болж буй. Үзэлтээрээ тэргүүлж буй энэхүү кино дээрх хэргийн тухай дуулианыг эргэн сэргээж, олны анхаарлыг энэ зүг дахин хандуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )