Юү На, И Жүн Ху нар болзож байгаа юу?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 15

 

К-попд нэгэн зэрэг хүчээ авсан 2PM болон Girls' Generation хамтлагийн гишүүд болох И Жүн Ху, Им Юү На нар болзож байж магадгүй гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Тэд 2023 онд дэлгэцнээ гарсан  "King the Land" кинонд хамтран тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Үүнээс хойш тэднийг бодит амьдрал дээр болзож байхыг харах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хүмүүсийн тоо ихсэх болжээ. 

2PM хамтлагийн гишүүн Жүн Хугийн бие даасан тоглолт өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр болж өндөрлөжээ. Уг тоглолтыг 2PM хамтлагийн гишүүн Ү Ён болон "King the Land" кинонд дүр бүтээсэн жүжигчин Ан Сэ Ха, Ким Жэ Вон нар үзэж сонирхсон бөгөөд жүжигчин, дуучин Им Юү На мөн хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг ихээр татсан байна. 

Тэд сайн найзын харилцаатай юу, эсвэл дурлалт хосууд уу? гэх асуулт шүтэн бишрэгчдийнх нь дунд гарч эхэлжээ. Одоогоор энэхүү асуултад хоёр тал албан ёсны хариулт өгөөгүй байна. Гэсэн ч шүтэн бишрэгчид нь тэдний харилцааг дэмжиж буйгаа мэдэгдэн үерхлийн тухай мэдээллийг чих тавин хүлээн суугаа тухайгаа илэрхийлэх болжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top