Жүжигчин Пак Мин Ёны агентлагаас мэдэгдэл гаргажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 15

 

Жүжигчин Пак Мин Ёны экс найз залуу болох Кан Жун Хён залилангийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл 2022 онд цацагдаж байсан. Тухайн үед жүжигчин Пак Мин Ён нь найз залуугаасаа мөнгө авч байгаагүй гэдэг нь худал гэх мэдээллийг өнөөдөр Dispatch-аас мэдээлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан жүжигчин бүсгүйн харьяалагддаг Hook Entertainment мэдэгдэл хийжээ. 

Уг мэдэгдэлд “Жүжигчин Пак Мин Ён нь 2023 оны 2-р сард өөрийн дансаараа дамжуулан Кан Жун Хёноос мөнгө авсан гэх хэргээр прокурорт шалгуулсан. Тэрээр ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй болохоо тодорхой хэлсэн. Дээрх нийтлэлд дурдсан 250 сая воныг Пак Мин Ён амжиргааны зардалдаа бус Кан Жун Хён хувьдаа ашигласан. Пак Мин Ёнтой холбоотой худал мэдээллээс үүдэн тэрээр жил гаруйн хугацаанд олон нийтэд буруу ойлгогдсон. Гэсэн ч тэрээр шүүмжлэлийг хүлээн авч, хийсэн үйлдэлдээ харамсаж, жүжигчний карьертаа илүү анхаарал хандуулж байгаа. Сайн бүтээл дээр сайн жүжиглэх нь жүжигчний үүрэг хариуцлага гэдэгт тэр итгэдэг" гэжээ. 

Жүжигчин Пак Мин Ёныг прокурорын байгууллагаас шалган гэмт хэрэгт холбоогүй болохыг нь мэдэгдсэн. Dispatch-ийн мэдээлсэн мэдээлэлд Пак Мин Ён найз залуугаасаа 250 сая вон авсан бөгөөд амжиргааны зардал гэх утга бүхий энэхүү мөнгө нь зээл гэх нэрийн дор Кан Жон Хёны компаниас гарсан гэжээ. Түүний экс найз залуу Кан Жон Хёныг Bithumb болон бусад салбар компаниудаас нийт 60 тэрбум орчим вон завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top