Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн алба хаагчид хорих ял оногдуулсан талаарх Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяагийн бэлтгэсэн тоймыг хүргэе.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн №17 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №01, 2024.01.16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “Г”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч “Г” нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч З-д хүч хэрэглэж хүчиндсэн үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байна.
Хүчиндэх гэмт хэрэг гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх эсхүл бусдын согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг ойлгоно.
Шүүхээс шүүгдэгч “Г”-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч “Г”-д хоёр жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single case/66802?daterange=2022-01-01%20%-202022-10...
Сэтгэгдэл ( 4 )
Хүчингийн хэрэг 2 хон жил болчихсон юм уу? Эсвэл төрийн албан хаагч болохоор хөнгөлөлттэй болчихсон юм уу? Хуульч нар ичээч!!!
yamar hohirol nuhun tuluuleh gej bgaaiin bol
Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ . Архиа сайн уугаад бвал хэцүү гэдгээ мэдэрмээр шүү
Нэртэйгээр нь бүүр шагначихгүй яасан юмбэ