Домог болсон Яао Мин NBA-г орхилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21


 

 Одоогоос яг есөн жилийн өмнө буюу 2002 оны долдугаар сарын 20-ны өдөр Хятадын үлэмж биетэн Яао Мин NBA-гийн драфаар “Хьюстен Рокитс” багийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.  Харин тэрээр яг есөн жилийн дараа буюу өчигдар зодог тайллаа. Энэ есөн жилийн хугацаанд Хятадын төдийгүй Азийн нүүр царай болж NBA-д зүтгэсэн бөгөөд Амеркийн сагсан бөмбөгийн бүх оддын тоглолтод долоон удаа оролцсон  анхны ази тамирчин, драфтийн тэргүүн тоглогчоор сонгогдсон анхны гадаад сагсчин гэх мэт олон амжилтын эзэн болсон юм. NBA-ын даяарчлалын нэгэн гэрч болсон тэрбээр энэ жил 30 настай. Тамирчин хүний гол дайсан гэж болох гэмтэл бэртлийн гайгаар өнгөрсөн хоёр жилийг идэвхгүй өнгөрүүлсэн Яао зүүн хөлөндөө хагалгаа хийлгэсний дараагаар 2009-2010 оны улирлыг бүхэлд нь өнжиж, улмаар өнгөрсөн жил ердөө тавхан тоглолтод оролцсон юм. Найман жилийн турш NBA дэх Ази тивийн нэгэн төлөөлөл болж байсан түүний гавьяа нь дэлхийн хамгийн хүчирхэг лигийг Шар тивд улам ч дэлгэрүүлснээр үнэлэгдэнэ. Бүх оддын тоглолтод найман удаа сонгогдож байсан Яао Мин нэг улиралд 19.0 оноо, 9.2 удаагийн самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан үзүүлэлттэйгээр NBA-г орхилоо.

А.Туяа

Zindaa.mn- Үндсэний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top