B.A.P хамтлагийн Хим Чанд 7 жилийн хорих ял төлөвлөжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 17

 

B.A.P-ийн гишүүн асан Хим Чанд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 7 жилийн хорих ял төлөвлөөд байна.

Нэгдүгээр сарын 16-ний өдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сөүлийн баруун дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. Прокурорын зүгээс Хим Чанд 7 жилийн хорих ял, хүүхэд, өсвөр насныхан, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой байгууллагуудад ажиллах эрхийг 10 жил хүртэлх хугацаагаар хязгаарлахыг шаарджээ. Мөн 3 жил цахим гав зүүж, бэлгийн хүчирхийллийн эмчилгээний хөтөлбөрөө дуусгах тушаал гаргасан байна. Түүнийг Бэлгийн хүчирхийллийн тухай тусгай хуулийг зөрчсөн буюу зөвшөөрөлгүй зураг авалт хийсэн, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан садар самуун хэрэг үйлдсэн зэрэгт буруутган яллах юм.  

Хим Чан хүчирхийллийн гурван хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэрээр 2019 онд Намянажү дахь нэгэн виллад "А" хэмээх эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд уг хэрэгт 10 саярын хорих ял, 50 цагийн бэлгийн хүчирийллийн боловсрол олгох сургалтад суух ял оноосон. 2022 оны дөрөвдүгээр сарын 17-нд Хим Чан Ханнам-дун дахь шөнийн цэнгээний клубт хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт мөн татагдсан. Түүнд 2022 оны аравдугаар сарын 25-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд хохирогчдын нэг нь БНСУ-ын иргэн бол нөгөөх нь гадаадын иргэн байжээ. 

Шүүх хурлын үеэр Хим Чан "Нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэндээ харамсаж байна. Надаас болж гомдож, шаналж байгаа хохирогчдоосоо уучлалт хүсмээр байна. Би бэлгийн боловсрол болгох сургалтанд сууж байхдаа буруу зүйл хийснээ ухаарсан. Өршөөл үзүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Дээрх хэрэгт холбогдох шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт Сөүлийн баруун дүүргийн шүүхэд болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top