Энэ оны 9 дүгээр сарын 24-27-нд нийслэл хотод “Хүннү гүрнээс гаралтай ард түмний энхийн их наадам” болох гэж байна. Монгол улсын Засгийн газар, “Дэлхийн энхийн наадам” сан, Монголын энх тайван найрамдлын холбооноос хамтран зохион байгуулах энэхүү үйл ажиллагаанд гадаадын улс орнуудын удирдагчид оролцож, чуулга уулзалт хийнэ. Мөн Дэлхийн монгол туургатнуудаас хүрэлцэн ирэх юм байна. Халимаг, Өвөрмонгол, Буриад болон Афганистаны Хазарууд хүртэл Монголыг зорин ирнэ гэнэ. Сүхбаатарын талбайд болох наадмын ёслолын арга хэмжээнд Монголын хамтлаг дуучдаас гадна гадаадын нэр хүндтэй хамтлагууд ая дуугаа өргөх ажээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )