Өмнөд Солонгосын WINNER хамтлагийн гишүүн асан Нам Тэ Хён болон түүний экс найз бүсгүйд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хэтрүүлэн хэрэглэсэн хэргээр ял оноожээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ний өдөр Сөүл хотын төв дүүргийн шүүхэд Нам Тэ Хён болон Со Ын Ү нарт холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал болж өндөрлөжээ. Дуучин Нам Тэ Хёнд 1 жилийн хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон бол түүний экс найз бүсгүй болох Со Ын Ү-д 10 сар хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус оноожээ. Мөн тэднийг 40 цагийн хар тамхины нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахыг үүрэг болгосон бөгөөд тус бүр 550,000 вон болон 450,000 воноор торгох шийдвэр гаргажээ.
Тэднийг марихуан болон метамфетамин хэтрүүлэн хэрэглэсэн хэрэгт буруутган шалгаж байсан. Шүүгч тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хар тамхи дахин хэрэглэхгүй гэж амласан, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан үзэж ийнхүү шийдвэр гаргасан тухайгаа тайлбарлажээ.
Тэдэнд холбогдох шүүх хурал жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Хосууд анх 2022 оны 8-р сард хар тамхины хэргээр баривчлагдсан бөгөөд хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа мэдэгдэн олон нийтээс уучлалт хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )