Монголын баг тамирчид "Канвон 2024" нээлтийн ёслолд оролцлоо

А.Хулан | Zindaa.mn
2024 оны 01 сарын 20

"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпийн наадам өчигдөр /2024.01.19/ 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийлээ. Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй "Канвон 2024" залуучуудын олимпын наадмын бамбар асаж, тив тивийн шилдэг залуу тамирчид Олимпын наадмын тэнгэр дор хуран цугласан байна.

Дөрөв дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Батцэцэгийн удирдлага дор оролцож байгаа ба ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван,  МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нар ОУОХ-ны урилгаар, Монголын цана болон биатлоны холбооны удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл баг тамирчдаа дэмжихээр ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар 74 орны 1950 тамирчин, дасгалжуулагчид Канвон болон Жёонсон мужийн Тамирчдын хотхонд байрлаад байгаа талаар Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.153) 2024 оны 01 сарын 21

Энэ одоо Оросын чукча нар уу

1  |  0
Top