Бүжигчин Н.Отгонжаргал найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 20

Монголын Бүжгийн Спортын холбооноос зохион байгуулдаг "Холбоодын нэгдсэн УАШТ-2024"-ны тэмцээний үеэр бүжигчин Н.Отгонжаргал найз бүсгүй Т.Нандин-Эрдэнэдээ гэнэтийн бэлэг барьж, гэрлэх санал тавьжээ. Хосуудын хувьд "Ододтой бүжиглэе" шоунд оролцож байх үедээ дотно танилцснаар хайрын түүх нь эхэлсэн гэдэг. Тэдний хувьд өөрсдийн гэсэн влогийг хөтөлж, бүжгийн клубын багш хийж байгаа хөдөлмөрч хосууд юм.Өнгөрсөн намар "хуримаа хийчихлээ" хэмээн фэнүүдээрээ тоглоод амжсан хос энэ удаа албан ёсоор хуримын зар дуулгах нь дамжиггүй боллоо.

Сонирхуулахад, Н.Отгонжаргалын хувьд Бүжгийн спортын "Насанд хүрэгчид"-ийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhh(59.153.112.98) 2024 оны 01 сарын 21

hhhh

2  |  0
Top