Холбоодын нэгдсэн УАШТ-ний хүрээнд зохион байгуулагдаж буй жюү-жицү бөхийн УАШТ өнөөдөр /2024.01.20/ "Буянт-Ухаа" спортын ордонд эхэллээ. Энэ жилийн тэмцээнд 16 байгууллагын 188 тамирчин өсвөр үе (U-16, U-18), насанд хүрэгчид, мастерс гэсэн дөрвөн ангилалд медальтнуудаа тодруулах юм.Тэмцээн бүсний ангилалгүй явагдах бөгөөд өнөөдөр өндөрлөнө.
Сонирхуулахад, тэмцээнд оролцож буй тамирчдын хамгийн ахмад нь 63 настай Г.Алтангэрэл юм. 2018 оноос хойш жюү-жицүгээр хичээллэж буй тэрбээр өнгөрсөн жил УАШТ-ээс анхны хүрэл медалиа хүртсэнээс гадна Монголд болсон ДАШТ-д өөрийн ангилалдаа үзүүрлэсэн амжилттай. Мөн тэрээр жүдо бөхөөр ахмадын улсын аварга болж, чөлөөт бөхийн ахмадын УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )