Гадаад харилцааны сайд, “Канвон 2024” Залуучуудын өвлийн Олимпын наадмын Монголын багийн ахлагч Б.Батцэцэг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, манай улсын спортын хөгжил, баг тамирчдын талаар мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, залуучуудын спортын боловсролын талаар санал солилцов.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Азийн наадам болон Залуучуудын зуны Олимпыг Монгол Улсад зохион байгуулах хүсэл, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгч Томас Бах саналыг нааштайгаар хүлээн авч, судлан үзэхээ мэдэгдэв.
Мөн энэ үеэр Олон улсын Олимпын хорооны гишүүн, Дэлхийн Бадминтоны холбооны дэд Ерөнхийлөгч хатагтай Патама Лисвадтракултай уулзаж, энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаарх мэдээлэл өгч, уг арга хэмжээнд урихын зэрэгцээ спортын хөгжил болон хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар санал солилцлоо.
“Канвон 2024” Залуучуудын олимпын наадам 1 дүгээр сарын 19-нөөс 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд манай баг энэ удаагийн өвлийн наадамд түүхэндээ хамгийн олон буюу 12 тамирчинтайгаар оролцож байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ нэг сонин авгайн оролцохгүй юм гэж алга. Та болиоч ээ. Наана чинь Батэрдэнэ сайд гэж байна. Нөгөө тойрон аялагч дүү Батбаяраа АНУ-д элчингээр явуулдаг шигээ бөх нөхрөө энэ талаар шат ахиулах инээдтэй бодол агуулаад байгаа юм биш биз дээ. Та Улаан загалмай, мөн Замын үүдийн хөгжил төвөллөлт хариуцсан засгийн газрын төлөөлөгч одоо болно. Мэдлэг чинь дутаад п байгаа шүү. Ямарч үеээ харсан ГХ- ны сайд ийм сонин гэмээр байдалтай байгаагүй юм. Үүгээрч зогсохгүй Батцэцэггуй үеэл дүү дуучин Д, Отгонжаргал нар баахан будмал зургууд янз бүрээр иньтернетэд тавьчихдпаг. Үнэхээр ич
Тэнэг шуналтай Олимп сайдын ажлыг оронд нь хийж бга юм уу.Мэдоэг боловсролгүй ,чадваргүй Хэнтийн хэд чнь самарч өгч бна даа.Монголыг их хорлосон Бөхөө хурдан зайлуулаарай.