Жүжигчин, дуучин И Сын Ги дебют хийснийхээ 20 жилийн ойн баярыг тохиолдуулан авахуулсан гэрэл зургуудаа дэлгэжээ.
Өнгөрсөн хугацаанд нам гүмхэн байсан тэрээр Arena Homme Plus сэтгүүлд зориулан эдгээр зургуудаа авахуулсан бөгөөд уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би энэ ажилд чин сэтгэлээсээ, үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг байдлаа алдахгүй байх юм сан гэж их бодох болсон. Чин сэтгэл гэдэг үг улиг болсон мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ үүн дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой гэдэгт би итгэдэг. Би амрахыг хүсэхгүй байна, сонирхолтой зүйлсийг үргэлжлүүлэн хийхийг хүсч байна" хэмээжээ.
Түүний хувьд жүжигчин И Да Хитэй гэрлэснээсээ хойш шүүмжлэлд ихээр өртөх болсон. Тоглолтын тасалбар нь зарагдахаа больж, шүтэн бишрэгчид нь түүнээс нүүр буруулсан ч үргэлжлүүлэн тэмцсээр байгаа тэрээр удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барина хэмээжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эхнэртээ бас хэт их мэдүүлэх хэрэггүй, өөрийгөө алдахгүй байгаасай, дуртай жүжигчин маань юм л даа.