“Цодгор хүү-2024” 32 дахь удаагийн УАШТ-ний шилдгүүд тодорлоо

2024 оны 01 сарын 23

Монголын Хүүхдийн ордноо Монгол улсын аварга, спортын мастер Монголын хүүхдийн ордны шатрын багш Нямаагийн Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2024” сурагчдын Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн 2024 оны нэгдүгээр сарын 16-19-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, шилдгийн шилдэг улсын аваргуудаа тодрууллаа.

Шатрын спортыг сонгон суралцаж буй сурагчдын авьяасыг нээн хөгжүүлж,  өрсөлдөх чадварыг нь сайжруулах, Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготойгоор “Цодгор хүү-2024” тэмцээнийг 32 дахь удаагаа Монголын Хүүхдийн ордон, Монголын Шатрын холбоо, Монгол улсын аварга, Спортын мастер Н.Төрбат агсны гэр бүл, найз нөхөд хамтран зохион байгуулав.

Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 18 клубээс шалгарсан 5-11 насны 268 шилдэг шатарчид 4 насны ангилалд Щвейцарь системээр 7-9 өрөг тоглож, оюун ухаанаа уралдуулж өрсөлдлөө.

5 хүртэлх нас эрэгтэй

1. 1-р байр Алтан медаль Төрбат Мандахнар (Хөвсгөл аймаг Мөрөн сум)

2. 2-р байр Мөнгөн медаль Батбаатар Бөхбилэгт (Баянхонгор аймаг)

3. 3-р байр Хүрэл медаль Батцэрэн Чингүүн (Өвөрхангай аймаг)

4. Тусгай байр Мэндбаяр Хангай (Төгс нүүдэл)

5. Тусгай байр Түмэнгэрэл Мэргэн (Мөнгөн морь)

5 хүртэлх нас эмэгтэй

1. 1-р байр Алтан медаль Хатанбаатар Уянгалянхуа (Дорноговь аймаг)

2. 2-р байр Мөнгөн медаль Нямдорж Анар-Эрдэнэ (Хөвсгөл аймаг Мөрөн сум)

3. 3-р байр Хүрэл медаль Ихзаяа Номин (Сэлэнгэ аймаг)

4. Тусгай байр Нуваантуяа Мөнх-Үжин (Орхон аймаг)

5. Тусгай байр Амарсанаа Гэрэлтуяа (Дархан-Уул аймаг)

6-7 нас эрэгтэй

1. 1-р байр Алтан медаль Уранбилэг Ухаанбилэг (Дорноговь аймаг)

2. 2-р байр Мөнгөн медаль Баясгалан Хангайсайхан (Хөвсгөл аймаг Мөрөн сум)

3. 3-р байр Хүрэл медаль Нандинхүү Энхмөрөн (Дорноговь аймаг)

4. Тусгай байр Энхтөр Ивээлт (Босоо Ноён)

5. 5-р байр Даваапил Дашдондов (Завхан аймаг)

6-7 нас эмэгтэй

1. 1-р байр Алтан медаль Болд-Эрдэнэ Цэлмэг (Мөнгөн морь)

2. 2-р байр Мөнгөн медаль Наран-Өлзий Анударь (Дорноговь аймаг)

3. 3-р байр Хүрэл медаль Энхтүвшин Үлэмжсэргэг (Алдар)

4. 4-р байр Нямдаваа Аз-Эрдэнэ (Хөвсгөл аймаг Мөрөн сум)

5. 5-р байр Жавхлантөгс Энэрэл (Төв аймаг)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top