Жүжигчин Ча Чун Хва анхны хүүхдээ өлгийдөн авна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ча Чун Хва бие давхар болсон тухайгаа өнөөдөр олон нийтэд зарлажээ. 

Энэ тухай мэдээлсэн албан ёсны мэдээлэлд "Ча Чун Хва ээж болох шинэ аялалдаа баяртайгаар бэлдэж байгаа бөгөөд энэхүү мэдээг хайртай дотнын хүмүүстэйгээ хуваалцлаа" гэжээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн оны аравдугаар сард өөрөөсөө дүү, бизнесмэн залуутай гэрлэсэн. Хосууд удаан хугацааны турш танилууд байсан бөгөөд тэдний хурим найз нөхөд, гэр бүлийнхний хүрээнд хаалттай зохион байгуулагджээ. 

43 настай жүжигчин Ча Чон Хва 2006 онд театрт дебютээ хийсэн бол 2010 оноос эхлэн кино урлагт хөл тавьсан байна. Бидний сайн мэдэх "Mr.Queen", "Crash Landing on You", "Hometown Cha-Cha-Cha", "My Demon" зэрэг олон алдартай цувралуудад дүр бүтээж үзэгчдийн талархлыг хүлээсэн түүнд шүтэн бишрэгчид нь аз жаргалтай, урт удаан амьдралыг хүсэн ерөөж, баяр хүргэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top