Жүжигчин Пак Мин Ёний гол дүрд нь тоглосон "Marry My Husband" кино үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Энэхүү кинонд тоглохын тулд Пак Мин Ён 37кг хүртлээ турсан бөгөөд тэрээр ийнхүү жингээ хассан аргаасаа хуваалцжээ.
Хорт хавдраар өвчилсөн бүсгүйн дүрийг бүтээхийн тулд тэрээр энэхүү шийдвэрийг гаргажээ. Хоол хүнсний хэрэглээгээ багасгасан тэрээр ионжуулсан ус хэрэглэж байсан нь гол нөлөө үзүүлсэн гэжээ. Дэглэм барьсан тухайгаа тэрээр "Насаа бодсон ч дүрээ бүтээхийн тулд энэ хэмжээний жин хасаж чадах эсэхдээ ихэд эргэлзэж байсан. Гэхдээ эцсийн мөчид би үүнд бүхнээ зориулахаар шийдсэн. Үүнийхөө төлөө тууштай зүтгэсэн" хэмээсэн байна.
Дүрдээ зориулан биеийн жингээ өөрчилж буй тохиолдол энэ анхных нь биш. Тэрээр өмнө нь "What's Wrong with Secretary Kim" кинонд дүр бүтээхийн тулд хэдэн сарын турш идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, булчингийн масс нэмэхийн тулд зөвхөн тахианы цээж мах иддэг байсан гэнэ. Энэ нь ч амжилттай болж нарийн бичиг бүсгүйн дүрээ "төгс" гаргаж чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )