Өмнөд Солонгосын бизнесмэн эр саяхан Хятадад зорчих үеэрээ саатуулагджээ. Саатуулагдсан шалтгаан нь түүний тэмдэглэлийн дэвтэртэй холбоотой. Дэвтэр дээр нь Тайвань улсыг тусгаар улс хэмээн тэмдэглэсэн газрын зураг байсан нь саатуулагдах шалтгаан болжээ.
Энэхүү хэрэг нэгдүгээр сарын 24-ний өдөр болсон бөгөөд гаалийнхан 70 гаруй насны энэхүү эрийг нэг цаг орчмын хугацаанд саатуулсан бөгөөд тус газрын зураг дээр Хятадын нутаг дэвсгэрээс Шинжааны бүс нутгийг мөн хассан байсан нь нисэх буудлын ажилтнуудын анхаарлыг татаж, нэмэлт шалгалт хийхэд хүргэсэн байна.
Саатуулагдсан эр маргаан дагуулсан энэхүү газрын зургийг гаалийн ажилтнуудад өгөхөөр тохиролцсноор асуудал шийдэгджээ. Тэрээр Хятадад 30 гаруй жил бизнес эрхэлсэн нэгэн бөгөөд урьд өмнө нь ийм хачирхалтай зүйлтэй тааралдаж байгаагүйгээ дурджээ.
Сүүлийн үед Хятадад газрын зурагтай холбоотой асуудал олны анхааралд байгаа тухай эрх баригчид мэдээлжээ. Шиамэнь болон Жинтан боомтын гаалийн ажилтнууд 10 орчим газрын зургийг хураан аваад байгаа гэнэ. Эдгээр газрын зургууд дээр Түвдийг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөөгүй эсвэл Тайванийг тусгаар тогтносон улс хэмээн дүрсэлсэн байх аж.
Энэхүү арга хэмжээ нь улс орны эв нэгдэл, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилготой гаалийн дүрэм журамтай нийцэж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сэтгүүлч редакторууд тархиндааа үндэснии үзэл бас суулгамаар юм ИлТарвагатай гээд бичихэд тиим хэцүү бдаг хэрэг үү ? тархинд нь хятад зааварчилгаа бүүр хүчтэй суучихдаг юм ууу
Маш зөв ! Солонгосууд Монголчууд зөвхөн монгол учраас хэн байх нь хамаагүй цаг битгий хэл саатуулдаг юм.