Сийлбэрч О.Батхүү ОУ-ын цасан баримлын уралдаанд II байр эзэлжээ

2024 оны 01 сарын 28

БНХАУ-ын Харбин хотноо уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын мөсөн болон цасан баримлын тэмцээн 2024 оны нэгдүгээр сард зохион байгуулагдлаа.

26 дахь удаагийн Цасан баримлын төрөлд Октябрийн Батхүү хоёрдугаар байр мөнгөн медаль, 35 дахь удаагийн Мөсөн баримлын төрөлд "Галт шувуу" бүтээлээр шилдэг зохиомж тусгай байрын шагналыг хүртжээ.

Уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 30 гаруй баг мөсний баримал хийх ур чадварт өрсөлдсөн байна.

ТҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА:
 
Тэрээр 1993 онд Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн.
 
2009 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 53-р бүрэн дунд сургуулийг төгссөн.
 
2005-2009 онд Хүүхдийн урлан бүтээх төвийг Энхбаатар багштай уран сийлбэрийн ангийг алтан медальтай төгссөн.
 
2009-2012 онд Үйлдвэр урлалын коллежийг Уламбаяр багштай уран сийлбэрийн ангийг төгссөн.
 
2012-2016 онд СУИС-ДДУС-ийг Бадрал багштай Уран баримлын ангийг төгссөн.
 
ОРОЛЦСОН ҮЗЭСГЭЛЭНГҮҮД:
 
2014, 2016 онд багш шавь нарын хамтарсан үзэсгэлэнд удаа дараа оролцож байсан.
 
2019 онд Модон сийлбэрийн фестивалд “Андгай” бүтээлээр 3-р байран эзэлсэн.
 
2021 онд Чуамед-ын үзэсгэлэнд “Гемнастикчин” бүтээлээр оролцсон.
 
2021 он чулууны олон улсын фестивалд “Өвгөн баатар” бүтээлээр оролцсон.
 
2022 онд “Зүүн арт” олон улсын солилцооны хөтөлбөрт оролцсон
 
2023 онд уран баримал үзэсгэлэнд “Мөрөөдөл” бүтээлээр амжилттай оролцсон.
 
2023 онд ““Бугант нандин” уран сийлбэрийн фестивал 2023”- Сэлэнгэ аймаг Бугант сум
 
2023 онд “Сийлбэрчдийн 10 жилийн ойн үзэсгэлэн” Монголын урчуудын эвлэлийн галерей
 
2023 онд “ОХУ-ын Якутын Очир Аламаз Мөс болон Цасан баримлын ОУ-ын наадам”-д амжилттай оролцож Мөсөн баримлаар 4р байр эзэлсэн.
 
2023 онд “ОХУ-ын Якутын Очир Аламаз Мөс болон Цасан баримлын ОУ-ын наадам”-д амжилттай оролцож Цасан баримлаар 4р байр эзэлсэн.
 
2024 онд “35 дахь удаагийн Хятадын Харбин Хотын Мөсөн Баримлын ОУ-ын наадам” БНХАУ Харбин хот
 
2024 онд “26 дахь удаагийн Хятадын Харбин Хотын Цасан Баримлын ОУ-ын Уралдаан” БНХАУ Харбин Хот

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top