Сонгомол болон чөлөөт бөхийн тамирчид Өвөр Монголд хамтарсан бэлтгэлд гарч байна

2024 оны 01 сарын 28

Сонгомол болон чөлөөт бөхийн тамирчид ӨМӨЗО-ны Халиут хотод хамтарсан бэлтгэлд гарч байна.

Хамтарсан бэлтгэлд Бээжин хотын чөлөөт бөхийн шигшээ болон ӨМӨЗО-ы сонгомол бөхийн шигшээ багийн 50 гаруй тамирчин оролцож байгаа юм. Харин манай талаас холбооны дэд ерөнхийлөгч, сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч С. Мөнхсүхээр удирдуулсан 30 гаруй тамирчин хамрагдаж байна.

Эзэн орны тамирчдын дийлэнх улсдаа 1-3 түрүүлсэн шигшмэл тамирчид сонгогдсон нь бэлтгэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж байна.

Тус бэлтгэлийг холбооны сонгомол бөхийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Болдын санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 15 хоног үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top