Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

2024 оны 01 сарын 29

Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болоход 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө.

Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар долдугаар байрт орлоо.

Ийнхүү манай улсын хоёр жүдоч хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 15 дугаар байр эзэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.27) 2024 оны 01 сарын 30

Энэ жүдочид одоо бараг больсон нь дээр болсон юм биш үү, улам л муудаад байх шиг

0  |  0
Top