Жүжигчин Ким Ми Ри, Мүн Жи Ин нар хуримаа хийхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 29

 

Жүжигчин Ким Ки Ри жүжигчин Мүн Жи Интэй гэрлэхээр болсрн тухайгаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

Тэрээр "Нэгэн зүрх сэтгэлээр амьдралыг туулж чадах нэгэнтэй учирсандаа баярлаад ханамгүй" хэмээн инсаграм хуудаснаа нийтэлжээ. Түүний харьяалагддаг Media Lab Siso энтертайнмент жүжигчдийн хурим 5-р сард болох тухай албан ёсны мэдээллийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр мэдээлсэн байна. 

Түүний эхнэр жүжигчин Мүн Жи Ин 2009 онд дебютээ хийсэн бөгөөд Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг. Түүний тоглосон Kill Heel, The Beauty Inside, The Doctors зэрэг кинонууд чамгүй амжилтад хүрсэн бол жүжигчин Ким Ки Ри хошин шогийн жүжигчнээр дебютээ хийж, кино жүжигчин, телевизийн хөтлөгчөөр ажиллах болжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(202.9.46.228) 2024 оны 01 сарын 30

Зөв бичээчээ

0  |  0
Top