БНХАУ Тайванийн эргэн тойронд байнгын үндсэн дээр дөрвөн хөлөг онгоц байрлуулсан талаар Японы “Yomiuri” сонинд мэдээлжээ.
Хятадын цэргийнхэн Тайвань арлын эргэн тойрны усан бүсэд хөлөг онгоцнуудыг байршуулсан байна. Тус материалд өгүүлснээр БНХАУ-ын эрх баригчид ийм аргаар Тайвань арлын засаг захиргаанд энхийн цагт шахалт үзүүлж, бүс нутагт мөргөлдөөн үүссэн тохиолдолд АНУ-ын хөлөг онгоцнуудыг Тайвань руу ойртохоос сэргийлэх эрмэлзэлтэй байгаа аж.
Түүнчлэн Хятадын бас нэгэн хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай Сенкакү арал дээр байгаа юм. Тус бүсийг Япон улс өөрийн газар нутгийн усан бүс гэж үздэг.
Сэтгэгдэл ( 0 )