Хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэргийг прокурорт шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 29

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн яллагдагч гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэгт “Х”, “Э” нарыг Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.138.29) 2024 оны 01 сарын 30

Buud muusain huuhed zobooj emlegsediig !

2  |  0
Top