Сэлэнгэ аймгийн "Ургацын баяр-2023" үйл ажиллагаанд зориулан зохион байгуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан аймгийн Биеийн тамир спортын ордонд боллоо.
Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Увс нуур" бөхийн дэвжээ, Сүлд спорт хороо, "Блю Драгон" ХХК, Зорчигч Тээврийн Нэгдэл клуб, "Монзол" ХХК-ны бөх Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат "Даян" бөхийн дэвжээ, Алдар спорт хороо "ХЦ-034" анги, "Мөнхөд Ашидын зам" ХХК, "Нэгдэл" клубын бөх Улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд үзүүрлэж, Увс аймгийн Улаангом сумын харьяат БХИСургуулийн бөх Улсын гарьд Өлзийтогтох Бат-Орших, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Хилчин спорт хороо ХЦ-0208 анги, ЭБЭГ ХХК-ны бөх Улсын харцага Г.Бадрах нар шөвгөрлөө.
Тус арга хэмжээний хүрээнд Өсвөрийн 64 бөхийн барилдаан зохион байгуулагдаж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Пүрэвсүрэнгийн Мөнх-Эрдэнэ түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Бат-Өлзийн Ганбаатар үзүүрлэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Алтанхуягийн Сумъяабазар, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Батсайханы Занданбат нар шөвгөрлөө.
Барилдааны шагналын сан түрүүлсэн бөх 10 сая төгрөг, Үзүүрлэсэн бөх 5 сая төгрөг, Шөвгөрсөн бөх 2 сая, Өсвөрийн бөхчүүд түрүүлсэн бөх 300.000 төгрөг, үзүүрлэсэн бөх 150.000 төгрөг, шөвгөрсөн бөх 100.000 төгрөгийн бай шагналт хүртсэн.
Сэтгэгдэл ( 0 )