Монгол авлигын индексээр ардчилсан биш орнуудтай ижил оноо авч, 5 БАЙР УХАРЛАА

2024 оны 01 сарын 30

"Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас өнөөдөр /2024.01.30/ дэлхийн нийтээр нэгэн зэрэг зарлаж буй "Авлигын төсөөллийн индекс 2023"-ыг танилцууллаа.


Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 2023 онд Ардчилсан биш улс орнуудтай ижил оноо авч, өмнөх оноос таван байр ухарсан байна.

Авлига гэдэг нь эрх мэдлээ урвуулан ашигласан, төсөөллийн индекс нь шинжээч, бизнесменүүдээс авсан санал дүгнэлтэд үндэслэсэн төрийн болон нийтийн албан дахь нийлбэр индексийг хэлдэг. Үүнийг гаргахдаа олон улсын түвшинд 13 эх үүсвэрээс мэдээллээ авч, дэлхийн 180 улсыг үнэлдэг.

Харин Монгол Улсын хувьд өнгөрсөн онд найм, энэ онд долоон эх сурвалжаас мэдээлэл авсан байна. Тухайлбал, Дэлхийн банк 2019 онд Монгол Улсад үнэлгээ хийснээсээ хойш үнэлгээгээ зогсоосон. Мөн энэ жил Дэлхийн эдийн засгийн форум Монголын үнэлгээг гаргаагүй, бусад улс орнуудын үнэлгээг гаргасан байна.

Авлигын оноо нь буурах тусмаа төрийн ёс зүйгүй үйлдэл гаргасан төрийн албан хаагчдад зохих шийтгэл оногдохгүй, магадгүй хэрэг нь хэрэгсэхгүй болох, мөрдөн байцаалтын явц хийгдэхгүй байх магадлал өндөр байдаг. Эсрэгээрээ жирийн иргэд шүүхээр шударгаар шүүлгэх, шийдвэрлүүлэх эрх нь авлига өндөр оронд илүү зөрчигддөг.

Монгол Улсын авлигын төсөөллийн индекс 2015 оноос өнөөг хүртэл зургаан оноогоор буурчээ.

2023 онд Монгол Улс 33 оноотой буюу өмнөх онтой ижил хэвээр байгаа болов ч 180 орноос 121-т эрэмбэлэгдэж, таван байраар ухарчээ.

Бүс нутгийн хувьд Ази-Номхон далайн бүс нутгийн хүрээнд дундаж оноо нь 45, хамрагдаж байгаа улс нь 31 орон байна. Тэгэхээр Ази-Номхон далайн бүсдээ Монгол Улс бүс нутгийн дунджаас доогуур байна. Бүс нутгийн хувьд нийт хүм амынх нь 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50-аас доош онооны түвшинд амьдарч байна.

Ер нь бол 50 оноог хангалтгүй гэж үздэг.

Өндөр орлоготой улс орнуудын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65, үүнд 53 улс байна. Дундаас дээгүүр орлоготой улс орнуудын төсөөллийн индекс 40 оноотой. Энэ ангилалд 48 орон байна. Дундаас доогуур орлоготой улс орнуудын төсөөллийн индексийн оноо нь 33, энэ ангилалд 50 орон байгаад Монгол Улс багтаж байна. Бага орлоготой буюу 26 оноотой 28 улс байна.

Ардчилсан улс орнуудын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 73 байна. Гажуудсан ардчилалтай улс орнуудын дундаж оноо нь 48  байгаа бол ардчилсан биш улс орнуудын дундаж оноор нь 33 байна.

Гэтэл Монгол Улс 33 оноо авч байгаа нь ардчилсан бус орнуудтай зэрэгцэхүйц үзүүлэлт болж буйг анхаарах хэрэгтэйг "Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас онцоллоо.

 

АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР 2023 ОНД ӨНДӨР ОНОО АВСАН БОЛОН ХАМГИЙН БАГА ОНОО АВСАН УЛС ОРНУУД

 

АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН ОНОО НЬ ӨССӨН БОЛОН БУУРСАН УЛС ОРНУУД

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top