СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын амь насыг хөнөөж, хогийн цэг дээр хаясан байж болзошгүй хэрэг гарчээ

2024 оны 01 сарын 31

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хогийн цэг дээр хэн болох нь тодорхойгүй нас барсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар амь хохирогчид хүч хэрэглэн амь насыг хохироож, цогцосыг нь зөөвөрлөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд амь хохирогчийг 35 настай, эрэгтэй “О” болохыг тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ч” гэгч эрэгтэй нь амь хохирогчтой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож амь насыг нь хохироогоод, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг “Т”-ийн хамт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болохыг тогтоож, сэжигтэй этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэлээ.

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэлгүй аливаа асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж байх, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.165) 2024 оны 06 сарын 16

Элбэгдоржийн үгүй болгосон цаазын ялыг сэргээх нь зөв байна Энэ бол хятад бодлого шүү

0  |  0
Зочин(202.131.227.204) 2024 оны 02 сарын 02

Анхааруулж бна гэдэггүй юм уу?

0  |  0
Зочид(86.111.136.147) 2024 оны 02 сарын 01

Зөвлөж бна бхдаа яах вэдээ.Цагдаа нар эргүүлэн хийхгүй бна шдээ!!!Самержуулаад хяналтаа олигтойхон хийгээч.УВ хотын гудамжинд том машинаар бензин газ заахмыг болиулаачнээ Энэ олон бензин колонкуудаа хотоос зайтай болгоод аөгөөчэээ.Ядаж Орон сууцны хороолол,гэр хороолол будаа зайтай болгож өгөөчээ Ямар ч ажилыг уяалдаа холбоогүй ,хариуцалга үүрэхгүй юм Хянах хариуцдаг байгуулага гэж бна уу.!!!Муу муухай зүйлийг болохоос нь өмнө хамгаалж бх гэж Цагдаагийн газар эргүүл ажиллуулдаг баймаар гэтэл болсон хойно нь дэвхцээд микрофон барьж гүйлдэх юм\n

0  |  0
Top