Нүүрсчдийн “НУУСАН ГЭРЧ”-ийг хаалттай шүүж, ял оноолоо

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 01 сарын 31

-Нэг нь өөрийгөө нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй, нөгөө нь өөрийгөө "Нүүрсний хулгайн хамгийн том гэрч" гэгддэг Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнийг эрүүгийн долоон зүйл ангиар хаалттай шүүж, ял оноолоо-


Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийнхээ үеэр “Нүүрсний хулгайн хамгийн том гэрч” гэдгээ зарласан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, өөрийгөө "Ямар ч гэм буруугүй, хэлмэгдүүлж байна" гэх үгээ үргэлж тоть шиг давтдаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 13 өдөр үргэлжилж, өнөөдөр /2024.01.31/ шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа.

Шүүхээс тэднийг гэм буруутай хэмээн үзэж ял оноолоо. Тодруулбал, шүүгдэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ял, шүүгдэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял оноож шийдвэрлэлээ. Ингэхдээ тэднийг нийтийн албан ажиллах эрхийг нь долоон жилээр хязгаарлалаа.

Тэднийг прокурорын байгууллагаас Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах, худал мэдүүлэх, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүлээ. 

Тэгвэл өмнө нь таван ч удаа хойшилсон шүүх хурлын үеэр шүүгдэгчТ.Аюурсайхан өөрийгөө дээрх хэрэгт ямар ч хамаагүй гэж тайлбарладаг. Тэрбээр "Энэ хэрэг дотор надтай холбоотой  зургаан үйлдэл бий. Нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. Анх 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын дотор нэг ч мэдүүлэг аваагүй, нэг ч үг асуугаагүй. Дараа нь нүүрсний хэрэг сөхөгдсөн. Тэр дотор нэгийг нь ч үйлдээгүй. Дахин хэлэхэд, нүүрсний хулгайн хэрэгт би холбогдолгүй. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй" гэж хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байдаг.

Харин түүнээс ялгаатай нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өөрийгөө “Нүүрсний хулгайн хамгийн том гэрч” гэдэг. Түүнийгээ ч шүүх хурлынхаа урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр зарласан билээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ганхуяг хэн гэдэг дарга хэдэн хүрз нүүрс хулгайлсан гэдгийг тоо, ширхэг бүрээр нь, "нүүрс хулгайлах"-ыг өөрт нь болон өрөөлд хэн даалгасан гэдгийг нэр устайгаар нь мэднэ гэсэн үг.

Хэрэв эндээс сайн анзаарах юм бол шүүгдэгч Б.Ганхуягийн өмнө нь шүүх танхимд хэлсэн үгнээс давхар нэг утга уншигдана. Тэр жижиг гарын нүүрсний хулгайч, жинхэнэ "нүүрсний хулгайч"-дын гар хөл, хэлсэн ажлыг нь гүйцэтгэсэн "утсан хүүхэлдэй" төдий гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Тиймдээ ч нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өөрөөр нь "туг тахих" гэж байгаа хэдэн дарга нартаа дохио өгсөн төдий. Хэрэв надаар туг тахих гэж байгаа бол би шүүх танхимд олон нийтэд бүгдийг нь ярина гэсэн л анхааруулга, тэдэнд илгээсэн мессеж байсан гэхэд болно.

Энэ ч утгаараа эхлээд мань эр нүүрсний хулгайгаа ярьж эхэлсэн. Түүний ярьж эхэлсэн гэдгийг цаад нөхөд нь ойлгосон ч тоогоогүй, хэн ч түүнтэй холбогдоогүй гэдэг нь уншигдаж байгаа юм. Үүнд бухимдсан, аргаа барсан Б.Ганхуяг хоёр дахь удаагийнхаа шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр "хашгирч" эхэлсэн байдаг.

Харамсалтай нь, нүүрсчид Б.Ганхуяг нарыг яриулахгүйгээр үл барам УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-д хүртэл оролцуулаагүй, “нууж” чадсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас зохион байгуулсан "Нүүрсний сонсгол"-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр дуудсан ч хуулийн байгууллагаас зөвшөөрөөгүй юм.

Тэгвэл нөгөө талд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан хэргээ хялбаршуулсан журмаар шийдэх тохироогоо хийсэн тул чимээгүй байгаа гэж ч ярьдаг. Ямартай ч нүүрсчдийн “нуусан” гэж хэлж болох Б.Ганхуяг нарын 11 хүнийг 13 өдрийн турш шүүж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.136.151) 2024 оны 02 сарын 08

Ganhyagiig Jenkogiin Hun geed door 1hun bichihsen ni hamgiin unen bh

0  |  0
Иргэн(139.5.219.202) 2024 оны 02 сарын 07

Жинхэнэ туг тахилаа даа.

0  |  0
Эрднээ(59.153.112.118) 2024 оны 02 сарын 06

Би зарлана шүү л гэдэг, хэн нь задлаж байгаагүй шүүлээ

0  |  0
Ховонд дурлагч(103.57.95.220) 2024 оны 02 сарын 05

Сонсгол гээч юмандаа оруулдаггүй нь онцгой сэжигтэй дээ. Хожмын нэг өдөр ч паян задарч, олны чих мялааж, загатнасан газар маажиж л таараа.

0  |  0
Зочин(66.181.178.98) 2024 оны 02 сарын 06

Том том эзэд нь нуугдаад үлдсэн үү

0  |  1
ор нэр(202.179.25.159) 2024 оны 02 сарын 04

мөн шүүвээ. тогооны хусам долоолгохийн дайтай ял юмаа.ор нэр төдий ”ял”юм уудаа

2  |  0
Бөан(202.126.88.150) 2024 оны 02 сарын 04

Том эрх дархтай улсаа яаж ч чадахгүй байна дааа

1  |  0
Смм(202.126.88.150) 2024 оны 02 сарын 04

МОНГОЛ УЛС МААНЬ ҮНЭХЭЭР ЯВЦГҮЙ БОЛЧЛОО,УТААНД ХОРДОЖ ҮЙ ОЛНООРОО ХОРТ ХАВДАР ТУСЧ ЭХЭЛЛЭЭ ИРЭХ ЖИЛ УЛАМ ИХСЭНЭ,МӨНГӨ ГЭЖ ЦААС АЖИЛ ХИЙГЭЭДЧ НЭМЭРГҮЙ,ТОМ ХУЛГАЙЧ НАР НЬ БҮГД ДАРХЛАГДААД ҮЛДЭЖ БАЙНА,НҮҮРСНИЙ ХЭРЭГЭЭР 11 ЖАРААХАЙГААР ТУГ ТАХИВ,ХБ ХЭРЭГ ГЭЖ 80 ГЭМТЭЙ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХОМРОГЛОЖ ЖҮЖИГ ТОГЛОВ,АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ДҮР ЭСГЭЖ БАЙНА,МОНГОЛ МИНЬ ЯВЦГҮЙ БОЛЧЛОО

2  |  0
Zochin(86.111.136.147) 2024 оны 02 сарын 08

Хамгийн том хулгайч бол Ажнай биздээн

3  |  0
Зочин (139.5.218.56) 2024 оны 02 сарын 01

Хувьдаа спортын ордонтой орон сууцны хороололтой гэсэн

0  |  0
Зочин(66.181.161.104) 2024 оны 02 сарын 02

Эрх баригчид хувьцаа тараах дүйвээнээр хулгайчуудаа шүүсэн болж, дарьтай торхоо өөрсдөөсөө холдуулж буллаа даа.

1  |  0
Зочин(66.181.189.166) 2024 оны 02 сарын 08

Шүүх олон хоног тунгааж шийдсэн зөв ял өгсөн гэж үзэж баына

1  |  0
zochin(59.153.86.212) 2024 оны 02 сарын 01

Nuursnii hulgain tomchuudiig n ene huneer heluulehgyi yagaad amiig n taglaad bgaa yum be MAN tom yumaa ireh songuuliig ta nart luibarduulahgyi shuu

0  |  0
ЗОЧИН (103.212.119.238) 2024 оны 02 сарын 01

МОНГОЛД АМЬДРАХ ЯМАР Ч УРАМГҮЙ БОЛЖЭЭ. ХАВ ХАРАНХҮЙ БАЙХАД ЦАВ ЦАГААН ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД ЯМАР УРАМ БАЙХАВ ДЭЭ

0  |  1
ард(103.212.119.238) 2024 оны 02 сарын 01

т хулгай хийж болно гэж үзэж байгаа бололтой. хамгийн гол нь баригдахгүй байх. бөригдсан ч аргална гэсэн месэж өгчээ одоо манай улс 180 дугаар байранд орно байхаа . орлоо гээд томчуудын амьдрал улхам л сайжирна биз

0  |  0
зочин (43.228.130.188) 2024 оны 02 сарын 04

За ямар ч байсан Цагдаа Прокурор 2 сайн ажиллажээ… Одоо хэн хэдэн төгрөгийг төсөвт төлөх вэ тодорхой зарлаач

1  |  0
зочин (202.55.191.194) 2024 оны 02 сарын 01

шүүх юү хийж бна аа шүүхийг өөрчилөх болжээ \n

1  |  0
зочин(202.55.191.194) 2024 оны 02 сарын 01

өө ийм ял өгөх байсан юм үү тэгвэл дараа дараагийн цүнх баригчид даам гарах юм бна даа

0  |  0
Зочин(66.181.177.132) 2024 оны 02 сарын 08

Сүржигнээд байсан ийм бага ял өгөх бсан юм уу сүржин эхлээд даржин дуусдаг шүүгчид нь авилга авчиж

2  |  0
Лодой(66.181.180.235) 2024 оны 02 сарын 02

Шүүх арайл бна. Хараат бус шүүх харалган бна. Хэн нэгэн хүний гар нөлөө оржээ. Тэр хүн их айж. Ганхуяг нарч айлгаж чадлаа. Тэр хүн хүрэлсүх байх.

1  |  1
Иргэн(59.153.87.37) 2024 оны 02 сарын 01

Шанага нүүрс аваагүй гэдэг Аюурсайхан авсан болоод л ял авсан уу? Юугаар ял авчив аа.

0  |  0
зочин(202.72.240.53) 2024 оны 02 сарын 01

хөрөнгийн хураа

0  |  0
zzochin(59.153.113.237) 2024 оны 02 сарын 02

za nuguu awilgyn yal ikhessen gesen yasan be , shuukh awilgatai l baina daa

1  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 02 сарын 08

xarin ch bagaduulsan

2  |  0
Зангараг(24.255.67.201) 2024 оны 02 сарын 02

Монголын дотоодын аюутай дайснуудыг нуугаад толгойг нь илсэн шийдвэр гаргасан шүүх нэртэй дайснуудыг зайлуулах сайн цаг айсуй.

1  |  0
Зочин (139.5.218.138) 2024 оны 02 сарын 08

Монгол хөгжихгүй байгаа гол зүйл бол Шүүх прокурор цагдаагийн газар шүү дээ

5  |  0
jj(66.181.180.128) 2024 оны 02 сарын 08

Xxe MC teneg ymu? Gankhuyag jenkogiin hun shde Mongolchuud bugd medej bhad

1  |  0
мс(66.181.176.179) 2024 оны 02 сарын 08

Жинхэнэ хулгайч Хүрэлбаатар Хүрэлсүх нар Нямдорж ахынхаа ачаар хэргээс гэмгүй үлдэж золионд нь Ганхуяг Аюурсайхан нар хэлмэгдэх шив дээ

4  |  5
Top