Жүжигчин И Сан Ёобын агентлаг түүнийг ирэх гуравдугаар сард хуримын ёслолоо хийхээр болсон тухай мэдээллийг баталжээ.
Энэ тухай нэгдүгээр сарын 31-нд гарсан мэдээлэлд "И Сан Ёоб ирэх гуравдугаар сарын 24-нд Сөүл хотноо хуримаа хийнэ" хэмээсэн байх аж. Түүний сүйт бүсгүй олны танил бум, жирийн иргэн тул хуримын ёслол зөвхөн гэр бүлийнхэн, танил найз нөхдийн хүрээнд болж өнгөрөх гэнэ. Тус хуримын ёслолыг Юү Жэ Сог хөлтөн явуулахаар болжээ.
И Сан Ёоб өнгөрөгч есдүгээр сард гэрлэх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Энэ тухайгаа тэрээр "Анх уулзаад хамтдаа хооллох үеийг би ой санамж, нүдэндээ хадгалчихсан. Түүний царай ямар байсныг одоо ч санаж байна. Тэр над руу том бөөрөнхий нүдээрээ харж байсан. Түүний ямар царай гаргасныг одоо ч марталгүй санаж байна" хэмээсэн бөгөөд хуримаа хийхээр болсон тухай мэдээлэл мөн цацагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )