BLACKPINK хамтлагийн гишүүн Женни ODD ATELIER хэмээх компанийнхаа нээлтийн ёслолыг хийжээ. Шинэ оффистоо хамтран ажиллагсад болон дотнын найзуудаа урьсан түүнд ирсэн зочид баяр хүргэн, амжилт хүсжээ.
Хамтлагийн гишүүд YG энтертайнменттай хийсэн гэрээгээ сунгах эсэх талаар хэлэлцэж байх хооронд Женни өөрийн гэсэн агентлаг байгуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Уг компанийг түүний ээж удирдан явуулах бөгөөд Женни BLACKPINK хамтлагийн үйл ажиллагаанд оролцохоос бусад үед компанийнхаа үйл ажиллагаанд оролцох аж.
ODD ATELIER компанийн оффисийн нээлтийн үйл ажиллагаанд Женнитэй хамтран ажилладаг алдартай брэндүүд болох Adidas, Gentle Monster, Chanel зэрэг бэрэндүүдийн зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Сэтгэгдэл ( 0 )