ШҮҮХ: Т.Бадамжунайн хэрэгт “ХАХУУЛЬ АВАХ” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай

2024 оны 02 сарын 02

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэгийн бэлтгэсэн  Т.БАДАМЖУНАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТОЙМ мэдээг хүргэе.


Шийдвэрийн дугаар: 2024 оны 2 дүгээр сарын 1-ний өдөр №175

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэр тойм: №4

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Т.Бадамжунай нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Тус захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн: Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээв. 

Харин давж заалдах шатны шүүх Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан болно.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.16) 2024 оны 02 сарын 04

Хахууль аваад баяжсан хүнийг Монгол даяараа мэдэж байхад юу гээд тэнэгтээд бнаа

0  |  0
Иргэн(66.181.179.55) 2024 оны 02 сарын 04

Угаасаа л хахууль авдаг байсан нь гарцаагүй ш дээ. Юун ”хахууль авах ” гэмт хэргийн шинж байгааг шалгах вэ? Шинж гэнэ шүү.\nТойруулсаар байгаад гэм зэмгүй гэчих вээ дээ

0  |  0
Зочин(202.21.107.19) 2024 оны 02 сарын 03

Зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдээс хууль.хүчнийнхэн айдагдаг эсвэл худалдагдсан байдаг. Тийм болголоо ялзарсан.Татвар төлөгчдын мөнгийг салхинд хийсгэлэг.Бас тэжээлгэж албан тушаал .цалин хөлс авдаг ажлаа олигтой хий эсвэл зай тавьж өг чаддагт нь

0  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 02 сарын 02

luibarchin buud

0  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 02 сарын 02

luibarchin buud

0  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 02 сарын 02

luibarchin buud

0  |  0
Z(103.57.94.171) 2024 оны 02 сарын 02

Энэ нөхрийг буудчихаач хэнд хэрэгтэй юм муу хулгайч,луйварчин

0  |  0
Эмээ(202.21.107.36) 2024 оны 02 сарын 08

УДЭТ ын театрын өмнөх 32 давхар батилгын газрын асуудалд нэр нь яваад байгаа нь хахуультай холбоотой юу

1  |  0
Top