Хөх томруулах мэс засалд орсныхоо дараа амиа алдсан орос бүсгүйн хүү болон аав нь эмнэлгээс 2.2 сая рубль нэхэмжилж шүүхэджээ.
44 настай эмэгтэйчүүдийн эмч Инна 2018 онд хөхөө томруулах мэс засалд орсныхоо дараа комд орж, хоёр сарын дараа нас барсан юм. Иннагийн гэр бүлийнхэн Пятигорскийн Железноводск хотын эмнэлгээс 2.2 сая рубль нэхэмжилж, шүүхдэж байсан билээ. Тэд нөхөн төлбөрөө авч чадсан байна.
Эмч бүсгүй хөхөө томруулах хагалгаанд шаардлагатай бүх шинжилгээг өгч, бэлтгэж байгаад мэргэжлийн хүрээнд танидаг эмч нартаа итгэж, хагалгаанд оржээ. Гэвч мэс заслын дараа түүний бие муудаж, комд орсон байна.
Иннаг яаралтай Москва руу шилжүүлэн эмчилж байсан ч комоос гараагүй юм. Шүүх шинжилгээгээр мэдээгүйжүүлэгч эмч буруутай болохыг тогтоожээ. Түүнийг мэргэжлийн албан үүргээ гүйцэтгэхдээ алдаа гаргасан гэж үзэж, тэнсэн харгалзах ял оноосон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Medeeguijiltiin emch l buh hahalgaanii buruug uureh yumdaa
Hohi ni etseg eh ni ev eruul sav saruul turuuleed usguud ugluu mayga ni dendeh ni iim baidiin