ШУВУУ | Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг албадан авч ирлээ

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 06

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байх хугацаандаа гадаад улсад оргон зайлсан “Г” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top