Пара спортын тамирчин, дасгалжуулагчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалт боллоо

2024 оны 02 сарын 06

Пара спортын холбоодын багш, дасгалжуулагч, тамирчдын мэдлэг дээшлүүлэх сургалт өнөөдөр /2024.02.06/ Спортын төв ордны А зааланд боллоо.

Сургалтаар пара спортын холбоодын дасгалжуулагч, тамирчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг МҮПХ, САУЭШТ хамтран зохион байгуулсан юм.САУЭШТ-ий ЭШССА-ны дарга Б.Батцэнгэл “Дасгалжуулах филасофи”, ЭШССА-ны Эрдэм шинжилгээний ажилтан А.Зул “Хэт ачааллын шалтгаан, түүнийг арилгах нь, сэргэлтийг хурдасгах арга, ЭШССА-ны Эрдэм шинжилгээний ажилтан “Анхаарал ба төвлөрөл, САУЭШТ-ийн анагаах ухааны албаны дарга М.Булган “Допингоос урьдчилан сэргилэх нь, үр дүнгийн менежмент”, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Парис-2024” паралимпын наадмын тухай мэдээлэл өглөө.

Сургалтад пара хөнгөн атлетик, пара бочи, пара бадминтон, хонхтой бөмбөг, пара жүдо, пара пауэрлифтинг, тэргэнцэртэй сэлэм, пара байт харваа, пара буудлага, пара шатар, пара го даам, пара усанд сэлэлт, пара волейболын 60 гаруй тамирчин, дасгалжуулагч хамрагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top