Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ү 10 жилийн турш харьяалагдан ажилласан YG энтертайнментаа орхижээ.
Энэ тухайгаа жүжигчин бүсгүй өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 6-ний өдөр албан ёсоор зарласан байна. Тэрээр 2014 оны хоёрдугаар сард анх YG энтертайнменттай гэрээ хийсэн. Үүний дараа буюу 2016 онд гэрээгээ дахин сунгасан тэрээр Studio Santa Claus энтертайнменттай гэрээ байгуулжээ. Энэхүү энтертайнмент нь 2005 онд байгуулагдсан бөгөөд кино, жүжиг, дууны клип зэрэг бүтээдэг цогц байгууллага ажээ.
Жүжигчин Чой Жи Ү 2018 онд өөрөөсөө есөн насаар дүү алдартан бус эртэй гэрлэж, 2020 онд анхны охиноо өлгийдөн авсан. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард New Normal киногоороо дэлгэцнээ эргэн ирсэн бөгөөд энэ түүний долоон жилийн дараах эргэн ирэлт байсан ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Алдартан бус гэнэ үү. Хаанахаар ч яриад байгаан кк\n
Жүжиглэлт муу гэж кореа ард түмнээ хэлэгддэг.
Олон жил дэлгцэнд гараагүй бх шүү