"Утасны дуудлагаас айх" эмгэг залуу үеийнхэн дунд газар авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 07

 

Өмнөд Солонгосын залуу үеийнхэн дунд "Утасны дуудлагаас айх эмгэг" газар авчээ. Тэд утсанд нь дуудлага ирэх үед авахаас эмээдэг бөгөөд танихгүй дугаараас дуудлага ирсэн тохиолдолд хариу өгөхгүй байхыг илүүд үздэг байна. 

Утсаар ярихаас илүүтэй мессежээр харилцах нь тэдэнд амар санагддаг тул энэхүү айдсыг "Call phobia" хэмээн нэрлэх болжээ. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс утсаар ярих үед сэтгэл түгших, зүрхний цохилт нь ихсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. Тэдний талаас илүү хувь нь утасны дуудлагад хариу өгөхгүй, хойшлуулахыг хичээдэг байна. 

Саяхан "Alba Heaven" хэмээх сайт миллениалс болон Z үеийн 1496 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 35.6% нь Call phobia-ийн шинж тэмдэгтэй байсан нь өмнөх жилийнхээс 5.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Call phobia нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл ажиглагддаг бөгөөд судалгаанд оролцсон эрчүүдийн 20.9, эмэгтэйчүүдийн 75.9 хувь нь Call phobia-тай болох нь тогтоогджээ. 

 

 

Дуучин IU өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн ярилцлагадаа утсаар ярих нь түүнд хүндрэлтэй байдаг тухайгаа дурджээ. Хүмүүстэй удаан утсаар ярьж чаддаггүй түүнд ээжээс нь дуудлага ирэхэд хүртэл хэцүү санагддаг гэжээ. 

Судалгаанд оролцогчдын 60 хувь нь утсаар ярьж байх үедээ гэнэтийн асуултад хариу өгөхөөс эмээдэг бол 55.9 хувь нь санаа зовоосон асуудалд өөрийгөө хангалттай илэрхийлж чаддаггүй хэмээсэн байна. 

"Call phobia" зөвхөн Өмнөд Солонгос улсад тулгарч буй асуудал биш дэлхий нийтийн асуудал болоод байгаа билээ. Америкийн CBS NEWS-ийн наймдугаар сард хийсэн мэдээлэлд АНУ-ын Z үеийнхний 90% нь утасны дуудлагад хариу өгөхөөс эмээдэг гэжээ. Мэргэжилтнүүд "Call phobia" нь сэтгэцийн эмгэг биш бөгөөд эмчилгээ шаардлагагүй гэж үздэг. Үүнийг даван туулахын тулд ярилцахад таатай байдаг хүнтэйгээ богино хугацаагаар ярих, сайн сайхан зүйлс ярилцах байдлаар утсаар ярих цагаа аажмаар нэмэгдүүлэхийг зөвлөдөг байна. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Биби(202.126.90.60) 2024 оны 02 сарын 10

Ер нь анзаараад байхад 45-аас дээш настай, орклог, ядуудуу амьдралтай хүмүүс утсаар их ярьдаг. Яарах ажилгүй, хийх юмгүй болохоор ” өөр юу бна? Өөр сонин сайхан” гээд л ярих юм нь дуусчихаад байхад ямар нэг хов жив сонсчих гээд л хичнээн удаанаар утсаар чалчаад л байдаг. Ер нь ажилгүй, хойшоо санаа зовох юмгүй, цаг нөгцөөж ядсан хүмүүс утсаар их ярьдаг. Ялангуяа автобусанд яг анзаарагддаг. \nБи лав утсаар 1 минутаас илүү ярьдаггүй.

5  |  0
гансэлэм(59.153.112.210) 2024 оны 02 сарын 07

1  |  0
Зочин(122.201.31.183) 2024 оны 02 сарын 09

Би бас тийм, энд тэндгүй орилох оркуудын утас хүртэл төвөгтэй шүү

6  |  0
zochin(212.102.51.251) 2024 оны 02 сарын 10

bi bas aidag shd\n

4  |  1
ТАС(66.181.178.184) 2024 оны 02 сарын 09

Хөөрхөн IU маань ямар сайндаа тэгэх вэ дээ. Алдаа гаргах эрхгүй хүмүүс ш дээ. тэднийг хэдэн зуун сая хүн харж ажиглаж байгаа. Урлагийн ертөнц гэдэг хэтэрхий харгис хатуу хэрнээ татгалзахын аргагүй гял цал, үзэсгэлэнтэй тийм л ертөнц шүү дээ. IU, V хоёрын дууг дахин дахин сонссон ч уйдахгүй байгаа. Хоёулаа маш зөөлөн дулаахан энергитэй, бие биедээ маш сайн ууссан. Найруулагч нь их том сэдэв сонгосон юм шиг санагдсан. Бидний эргэн тойронд ялгаварлан гадуурхалт үргэлж байдаг боловч хүн бүхэн анзаардаггүй. Тэд эцсээ хүртэл тэмцэж байгаа нь дэндүү үнэмшилтэй, гайхалтай, сэттгэл хөдөлгөм байсан.

4  |  0
Top