Л.Гантөмөрийн “БҮТЭЭСЭН ТОЙРОГ”-ийн захиалагч нь хэн бэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 02 сарын 08

-Улсын Дээд шүүх АН-ын даргаар Х.Баттулгыг биш, С.Эрдэнийг биш, Д.Ганбатыг биш, Ц.Тувааныг биш, М.Тулгатыг биш, О.Цогтгэрэлийг биш Л.Гантөмөрийг бүртгэсэн. Түүнийг АН-ын даргаар бүртгэхэд эрх баригч МАН ихээхэн түлхэц үзүүлсэн гэдгийг тойргийн гадна үлдэгдсэд ярьдаг-


Цагтаа төрийн эрхийг барьж, төрийн хувь заяаг шийдэж явсан АН-ынхан 2016 онд шат, шатны сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш нам нь дотроо хоёр хуваагдсан. Би, чи гэж талцан хэрэлдэж явсан АН-ын дотоод маргаанд өнгөрсөн жил Улсын Дээд шүүх цэг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг бүртгэж, олон жил намын дарга нь тодорхой бус явсан сөрөг хүчин албан ёсны даргатай болсон юм.

Харин Улсын Дээд шүүхээс АН-ын дарга гэх албан ёсны "эрх"-ээ авсан Л.Гантөмөр "Намын эв нэгдлийг эрхэмлэнэ" гэдгээ мэдэгдэж байлаа. Үндсэндээ хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй гэдэг байр суурийг Л.Гантөмөр АН-ын дарга болсон эхний өдрөө л илэрхийлэв. Тэрбээр "Бид нээлттэй нам болно, зарчимтай нам болно, хариуцлагатай нам болно. Ажил хэрэгч улс төрийн нам болно. Намын гишүүд хуваагдал битгий гаргаарай л гэж хүсэж байна. Хамгийн гол нь хэн нэгнийг тойргийн гадна үлдээгээд цаашаа явна гэсэн ойлголт байхгүй" хэмээн ярьжээ.

Хэнийг ч тойргийн гадна үлдээхгүйн тулд Л.Гантөмөр нэг тэргүүн дэд дарга, 15 дэд даргын суудал гаргаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон АН-ын дарга асан С.Эрдэнэ нарын "гар хөл"-д албан тушаалын найр тавьж өгөв. Тодруулбал, АН-ын тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогт, дэд даргаар УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж, Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Галиндэв, АН-ын Ажлын албаны дарга Э.Одбаяр, өмгөөлөгч О.Алтангэрэлээс гадна Ж.Баярмаа, Р.Эрдэнэбүрэн, Т.Пүрэвхатан, Ш.Жандос, С.Буяндэлгэр, П.Батчимэг нар сонгогдсон билээ. 

Гэсэн ч Л.Гантөмөрийн тойргийн гадна АН-аас угшилтай олон улстөрч үлдсэн. Түүний үйл ажиллагаа санаанд нь хүрдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй гишүүд, дэмжигчид ч бий. Тиймдээ ч өнөөдөр Л.Гантөмөр намдаа ямар ч хүчгүй, эрх мэдэлгүй байгаа нь анзаарагдана. Үүнийг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн ганцхан өгүүлбэр батална. Тэрбээр "Намын хурал хэдэн дарга нарыг л сонгодог болсон, Л.Гантөмөр даргын үйл ажиллагаа санаанд хүрдэггүй" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэгвэл эндээс Улсын Дээд шүүх яагаад Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэв гэдэг хардлага төрж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх АН-ын даргаар "Женко" Х.Баттулгыг биш, С.Эрдэнийг биш, Д.Ганбатыг биш, Ц.Тувааныг биш, М.Тулгатыг биш, О.Цогтгэрэлийг биш Л.Гантөмөрийг бүртгэсэн. Түүнийг АН-ын даргаар бүртгэхэд эрх баригч МАН ихээхэн түлхэц үзүүлсэн гэдгийг тойргийн гадна үлдэгдсэд нь ярьдаг. Хэрэв энэ үг ортой аваас Л.Гантөмөрийн бүтээсэн тойргийг хэн захиалав гэдэг асуулт гарч ирнэ.

Харин тэрхүү асуултын хариулт эхнээсээ сонсогдож эхэллээ. Өнгөрсөн даваа гарагт АН-ын хэсэг залуус мэдээлэл хийсэн. Тэд АН-ын дарга Л.Гантөмөрийг АТГ-аас шалгаж байгааг тодотгосон. Тиймээс түүнд хилийн хориг тавьж өгөхийг хүссэн юм. Энэ талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат ”АН-ыг гэмт хэрэгтэн, хувийн ашиг сонирхолтой холбоотой хүн удирдаж байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш бид огцрохыг шаардсан боловч өргөдлөө өгөөгүй. МАН-ын даргатай л зургаа авахуулдаг болсон. Гишүүддээ олдохоо больсон. Сөрөг байр сууриа илэрхийлмээр байхад Л.Гантөмөр хориглодог. Боловсролын зээлийн сангийн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Хөгжлийн банкны хэрэгтэй ч холбогдсон. МАН-д барьцаалагдсан хүнийг АН-ын даргаар ажиллуулахгүй" гэв.

Мөн АН-ын Дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Л.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш гурван удаа хэвлэлийн өмнө гарч ирсэн байдаг. Намын дарга болчихоод “Баярлалаа” гэдгээ хэлэхийн тулд МАН-ын даргатай тэврэлдсэн. Сонгуулийн хуулийг хамтдаа хийлээ гэж тэврэлдсэн. Саяхан хэвлэлд гарч МАН-д бүр хайраа илчилсэн. Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлөөс шийдвэр гараагүй байхад МАН-ын даргатай удаа дараа тэврэлдлээ. Л.Гантөмөр гарснаас хойш намын ретинг унаж, 15 хувьтай байна. Өнгөрсөн 2016, 2020 онд яг ийм 15-17 хувьтайгаар парламентад ес, арван суудал авсан. Энэ байдал дахин давтагдах гэж байна. Хоёрдугаарт, АН-ын удирдлагууд жагсаалтыг зарж байгаа ноцтой мэдээлэл бий" хэмээн тодотголоо.

Түүнээс өмнө УИХ-аас зохион байгуулсан "Нүүрсний сонсгол"-д АН-ын дарга Л.Гантөмөр гэрчээр дуудагдсан ч ирээгүй юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан А.Гансүх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, С.Ганбаатар, АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, С.Ламбаа, Д.Эрдэнэбат, Д.Зоригт, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын найз нөхөд, эхнэр, охин, ах, дүү гэх мэт хамаарал, нэгдмэл сонирхолтой этгээдүүд "Эрдэнэс Тавантолгой", орон нутгийн "Тавантолгой"-оос тендер авч, нүүрсний гэрээ байгуулж хэдэн тэрбум, их наядаар нь идэж уусан гэх асуудал хөндөгдсөн байдаг.

Нөгөө талд АН-ын дарга Л.Гантөмөр намдаа ямар ч нөлөөгүй, хүчгүй болсон байхыг үгүйсгэхгүй. Түүний бүх “гар хөл”-ийг түүнээс эрх мэдэлтэй нөхөд нь тайраад авчихсан ч гэж ярьдаг. Одоо Л.Гантөмөрт “цагаан туг”-аа өргөх л үлдсэн гэх ч хүмүүс байдаг юм билээ. Энэ бүгдээс харахад Л.Гантөмөрийн “Бүтээсэн тойрог”-ийг хэн, хаанаас захиалсан гэдэг нь бараг л уншигдаж байна даа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.18) 2024 оны 02 сарын 12

АН ыг харахаар ой гутаж байна. Тэргүүн дэд дарга нь Алдарт Баярцогт нарийн бичигийн дарга нар нөгөө ууж идэх нь шуналын тулам болсон нөхдийн гар хөлүүд байх юм тэгээд болоогүй ”...хэнийг ч тойргийн гадна үлдээхгүй...,ч гэх шиг ёстой нэг цайцан юмнууд. Батзандан Баярцогтыг буцаж ирж байгаа гэж ярьсан үнэн байсан байна

0  |  0
E(202.9.40.168) 2024 оны 02 сарын 08

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

0  |  0
Худлаа хүн гүтгээд(139.5.217.113) 2024 оны 02 сарын 08

Ард түмэн гэдэг бол гуйлгачин хүн сүрэг, бид тэдэнтэй харьцаж доош ордоггүй” энэ бол АН ард түмнийг тодорхойлсон сонгодог тодлрхойлолт юм.\\nҮүнийгээ АН-ын дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал 2020 оны УИХ-ын Сонгуулийн дараа хэлсэн гайхамшигт сонгодог тодорхойлолт гэцгээдэг юм билээ.

1  |  0
Zochin (139.5.217.113) 2024 оны 02 сарын 08

Ardchilal ni handiviin avaad huniig l aldag tiim ardchilal bdiimuu

0  |  0
Зочин(66.181.190.215) 2024 оны 02 сарын 09

“Ард түмэн гэдэг бол гуйлгачин хүн сүрэг, бид тэдэнтэй харьцаж доош ордоггүй” энэ бол АН ард түмнийг тодорхойлсон сонгодог тодлрхойлолт юм.\nҮүнийгээ АН-ын дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал 2020 оны УИХ-ын Сонгуулийн дараа хэлсэн гайхамшигт сонгодог тодорхойлолт гэцгээдэг юм билээ.

0  |  2
Зочин(66.181.190.215) 2024 оны 02 сарын 08

“Ард түмэн гэдэг бол гуйлгачин хүн сүрэг, бид тэдэнтэй харьцаж доош ордоггүй” энэ бол АН ард түмнийг тодорхойлсон сонгодог тодлрхойлолт юм.\nҮүнийгээ АН-ын дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал 2020 оны УИХ-ын Сонгуулийн дараа хэлсэн гайхамшигт сонгодог тодорхойлолт гэцгээдэг юм билээ.

0  |  1
Зочин(66.181.190.215) 2024 оны 02 сарын 08

“Ард түмэн гэдэг бол гуйлгачин хүн сүрэг, бид тэдэнтэй харьцаж доош ордоггүй” энэ бол АН ард түмнийг тодорхойлсон сонгодог тодлрхойлолт юм.\nҮүнийгээ АН-ын дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал 2020 оны УИХ-ын Сонгуулийн дараа хэлсэн гайхамшигт сонгодог тодорхойлолт гэцгээдэг юм билээ.

0  |  1
Зочин(66.181.184.92) 2024 оны 02 сарын 08

Гантөмөр бол МАН-ын тавиул гэдгийг мартаж болохгүй шүү.

1  |  1
Top