Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 18-30 насныхан их холбогджээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 07

Прокурорын байгууллага 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.

Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт нийт 306 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс 1.6 хувь нь 17 хүртэл, 2.9 хувь нь 45-аас дээш, 27.3 хувь нь 31-44 насныхан байгаа бол үлдсэн 66.6 хувь нь 18-30 насны хүмүүс байна.

Хүйсийн хувьд 86.5 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 73.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  89 хувь нь Нийслэлд, 11 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймагт бүртгэгджээ.

Энэ төрлийн хэрэг 2022 онтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top