Хөлбөмбөгийн тамирчин Хван Ыи Жу бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 08

 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Хван Ыи Жу бэлгийн хамтрагчийнхаа бичлэгийг хууль бусаар авсан хэрэгт яллагдагчаар татагджээ. Түүнийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдох хуулийн дагуу шийтгэх төлөвтэй байгаа ажээ. 

2023 оны 6-р сард Хваны хуучин найз бүсгүй хэмээн өөрийгөө нэрлэсэн нэгэн этгээд Хваныг олон эмэгтэйтэй зэрэг харилцаа үүсгэсэн хэмээгээд тэдний зураг болон бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Уг хэргийг хянан шалгах явцад Хван бүсгүйчүүдийн зураг болон бичлэгийг бэлгийн харилцаанд орж байх үедээ хууль бусаар авсан болох нь тогтоогдож, өнгөрөгч арваннэгдүгээр сард сэжигтнээр татжээ. 

Хваны өмгөөлөгчид эдгээр зураг болон бичлэгийг хамтрагчдынх нь зөвшөөрөлтэй авсан хэмээн мэдээлж байсан ч хохирогчийн мэдээллийг ил болсон нь шүүмжлэл дагуулж байв. Энэхүү мэдээллийг хамгийн анх олон нийтийн сүлжээнд задруулсан этгээд Хваны бэр эгч байсан нь тогтоогдсон бөгөөд түүнийг арванхоёрдугаар сард яллагдагчаар татжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top