XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.
Энэ өдөр “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр Гавьяат жүжигчин цол хүртлээ.
Түүний хувьд "Учиртай гурав", "Ээжийн дайсан", "Азжаргал the Bad Boy", Микроны Boss, "Их хотын залуус", "Ээждээ ир", "Өнөр бүл, өнөө цагт", "Trio" зэрэг 30 орчим дэлгэцийн уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээжээ.
Хамгийн сүүлд буюу 2023 онд түүний бичиж, найруулсан "ТРИО" уран бүтээл нь олон улсын кино наадамд амжилт олсон юм. Тухайлбал, Тайландын олон улсын кино наадмаас шилдэг киноны шагнал, АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал, Улаанбаатар олон улсын кино наадмаас шилдэг продюсерийн шагнал, Варшавын олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал хүртсэн.
Сэтгэгдэл ( 4 )
Банш батаап өгөхөөо банхар нохойн хүнзүүнд зүүж өг. Яагаад гэвэл баншаас илүү хот хороогоо ёайн манадаг
Noen Soliotod uguuch
Энэ нэг эргүү навтгар бууз юу хийсэн юм бол.
Нэг киноны од гэх юм уу дахиад жоохон юм хийлгэж байж гавъяат өгөх байсан юм