Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2024.02.09/ хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 68 хоногийн дараа суллагдаж байна.
Шийдвэрийн дугаар: 2024.02.09 №2024/ЕШЗ/272
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, Н.Өнөрцэцэгийг холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 7 )
Мөнгө л өгвөл ямарч харыг цагаан болгож чаддаг гэж бодохоо болиосой! Шударга биш хүүхэн гэсэн.
Утсыг чинь чагнана байх шүү тэхдээ л зоригтой бүсгүй золиос гаргасан ийм сэтгүүлч дахиж гарч ирэхээргүй болгож мохоолоо муусайн дарга нэртэй хулгайч нарын хийсэн ажил шүү Өнөрөө өөрөө судлаад гаргаад ирнэ хэзээ нэгэн цагт
Хаалтын гэрээ байгуулж эрх мэдэлтнүүдийн гэмт хэргийг нуун дарагдуулж авилга авдаг байсан гэв үү? Шуналын золиос гэж тэр дээ.
Тэрийг хорьж яах вэ дээ, гадуур шалгахад болно ш дээ
Утас байхад бүх зүйлээ зохицуулчихана..\n
Мөнгөний хойноос хэт улайралгүй,ёс зүйтэй байгаасай!!!
Ашгүй дээ