АТГ: Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийлээ

2024 оны 02 сарын 15

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци”-ийн худалдан авах ажиллагаа болон гадаадын зээл тусамжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, Сангийн яамны харьяа байгууллагууд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тус тус дүн шинжилгээ хийв.

Түүнчлэн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэм, “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй олгох журам”-ыг хянаж, холбогдох саналуудыг тусгуулахаар хүргүүллээ.  

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийг хянан шалгаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүнтэй танилцав. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.117.105) 2024 оны 02 сарын 16

Бусдын нөлөөнд автдаг, эрх баригч хулгайч нарт хаалтын гэрээгээр тэдний аймаар бүр цаазлагдах хэргүүдий ньнуун дарагдуулдаг АТГ ын амьгүй албад юу ч яадахгүй мөнгөний боолууд гэдэг нь ойлгомжтой.

0  |  0
Top