И Кан Ин Сун Хын Минтэй зодолдсондоо хүлцэл өчив

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 15

 

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Сун Хын Мин, И Кан Ин нарын дунд зөрчилдөөн үүссэн тухай мэдээлэл цацагджээ. 

The Sun-д дурдснаар Сун Хын Мин, И Кан Ин нар зодолдсон гэх бөгөөд маргаан улам бүр даамжирсан тухай мэдээлжээ. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа И Кан Ин өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан байна. 

Тэрээр энэхүү бичвэртээ "Азийн цомын хагас шигшээ тоглолтын өмнө Сун Хын Минтэй муудалцсан тухай мэдээлэл цацагдлаа. Манай шигшээ багийг үргэлж дэмждэг хөлбөмбөг сонирхогчдын урмыг хугалсандаа гүнээ хүлцэл өчье. Намайг үнэхээр уучлаарай. Би ахмадуудынхаа үгийг сонсох тал дээр анхааралтай байх ёстой байсан ч муу үлгэр дуурайл үзүүлсэндээ гүнээ харамсаж байна. Надад урам хугарсан хүмүүсээс уучлалт гуйж байна. Цаашид би ахмад тоглогчдынхоо тусламжтайгаар илүү сайн тоглогч, илүү сайн хүн болохыг хичээх болно" гэжээ. 

Дээрх мэдээлэл үнэн болохыг баталсан И Кан Инд хөлбөмбөг сонирхогчид урам хугарч, бүдүүлэг зан гаргасанд нь цочирдсон тухайгаа илэрхийлэн шүүмжилж эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амгаа(66.181.187.165) 2024 оны 02 сарын 16

Иорданы чигчий хуруунд ч хүрээгүй..уг нь дэмжсэн юмсан

0  |  0
Зочин(223.39.215.231) 2024 оны 02 сарын 17

Kimchig n chi iddeg l bgadaa sda gj hha

1  |  1
Зочин(202.126.89.35) 2024 оны 02 сарын 16

Кимчинүүдээ гэж, муудаа хожигдчихоод дараа нь худлаа үнэн юм яриад, ичсэн хүн хүн алга гээч л болж байх шиг, угаасаа ямар ч баг хамт олны дотор тодорхой хэмжээнд үл ойлголцол, асуудал байх, ялангуяа өөрсдийгөө од гээд итгэчихсэн, ямаан омогтой кимчинүүдийн хооронд бол асуудал зөндөө л байгаа доо

2  |  2
Top