АЛДАРТНУУД | Роберт Патрик: Ширүүн төрхтэй учир надад ихэвчлэн эсрэг дүр өгдөг

2024 оны 02 сарын 16

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Жүжигчдийн түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг лхагва гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Жүжигчдийн түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид жүжигчин Роберт Патрикийг онцоллоо.


Роберт Хаммонд Патрик нь 1958 оны арван нэгдүгээр сарын тавны өдөр Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужийн Мариэтта хотод төрж байжээ. Түүний жүжигчний замнал нь коллежид сурч байхдаа жүжгийн ангид сууснаар эхэлж байв. Жүжигчин болохыг ихэд хүссэн учраас коллежоосоо гаран 1986 оноос эхлэн кино урлагт хөл тавьж байжээ. Түүний дүр бүтээж байсан кинонуудыг дурьдвал 1991 онд гарч байсан “Терминатор 2”, 1990 онд үзэгчдийн хүртээл болсон “Хатуу самар”, 1992 онд дэлгэцнээ гарсан “World”, 2001 оны “Spy Kids”, “2003 оны “Чарлигийн сахиусан тэнгэрүүд”, 2007 оны “Трибетия хүрэх гүүр” зэрэг сор бүтээлүүлийг нэрлэж болно. Харин телевизийн цувралд бүтээсэн дүрүүдээс нь дурьдвал бидний сайн мэдэх “Нууц материалууд” буюу “The X-Files” киноны мөрдөгч Жон Доггетын дүрд тоглож байжээ.

 

 

Тэрээр өөрийн ширүүн дүр төрхөөс болж ихэвчлэн эсрэг талын дүрд тоглодог хэмээн хэлж байсан удаатай. Түүний  тоглосон “Eye of The Eagle”, “Equalizer 2000” болон “Future Hunter” зэрэг кинонууд тийм ч их амжилт олоогүй. Гэсэн ч тэрэээр эдгээр бүтээлүүдийг өөрт нь их зүйлийг сургасан бүтээлүүд хэмээн дүгнэдэг байна.

Үнэндээ Роберт “Терминатор” кинонд тоглохоосоо өмнө ядруухан амьдралаар амьдарч байсан бөгөөд найз бүсгүйнхээ хамтаар байр түрээслэн амьдардаг байжээ. Уг киноны зураг авалтын үеэр найз бүсгүй Барбаратайгаа гэрлэсэн тэрээр энэхүү киноны ачаар карьераа өсгөж чадсан байдаг. “Терминатор 2”-т тоглосныхоо дараа Роберт хэд хэдэн том хэмжээний уран бүтээлүүдэд тоглосон бөгөөд тэдгээрийг уран бүтээлүүд нь 1993 онд цацагдсан “Last Action Hero”, “Fire in the Sky” болон  1996 онд гарсан “Striptease” зэрэг кинонууд юм. Роберт өөрөө тулааны урлагт ихэд сонирхолтой нэгэн.  Тиймдээ ч “Double Dragon” болон “Hong Kong 97” хэмээх кинонуудад дүр бүтээж байжээ.

2000 оны эхэн үеэр тэр Роберт хэд хэдэн цувралуудад туслах дүр бүтээсэн байдаг. “The Sopranos” цувралын гурван ангид мөрийтэй тоглоомонд донтон өрөнд орсон Дэвид Скатиногийн дүрд тоглосон юм.

 

 

Үүний дараагаар “Walk the Line” киноны Жонни Кашийн аав Рэй Кашд тоглосон ба Элвис гэх цуврал кинонд Элвисийн ах Вернон Прэслид тоглож байжээ. Харин 2003 онд Чарлигийн сахиусан тэнгэрүүд киноны хоёрдугаар ангид тоглосон юм. “The Unit” кинонд энгийн нэг дүрд тоглож байсан бол 2009 онд хийгдэж байсан “Lonely Street” кинонд Элвис Прэслигийн дүрд тоглож байжээ. 2006 онд “The Marine” гэх кинонд дүр бүтээсэн ба “We are Marshall” гэх уран бүтээлд дасгалжуулагч Рик Толлигийн дүрийг бүтээж байжээ. Тухайн онд буюу 2006 онд жүжигчин Харрисон Фордын гол дүрд нь тоглосон “Firewall” кинонд туслах дүрд тоглож байжээ.

Харин 2010-аад оны үед “True Blood”, “Burn Notice” зэрэг цуварл кинонуудад туслах дүр бүтээсэн. Сүүлийн хэдэн жилүүдэд тэрээр ихэвчлэн цуврал кино болон нэвтрүүлгүүд дээр ажиллаж байгаа бөгөөд 2017 онд “Lore” хэмээх Amazon Video-гийн бүтээсэн Антрологи төрлийн цувралд дүр бүтээжээ. Энэхүү цуврал нь бодит амьдрал дээр болсон аймшгийн буюу сонин хачирхалтай үйл явдлуудаас сэдэвлэн хийгддэг цуврал юм. Уг цуврал нь хоёр улирал гараад 2021 онд дууссан. 2022 онд HBO max-ийн бүтээсэн “Peacemaker” цувралын гол дүр, арьс өнгөөр ялагаварлагч аав болох Огги Смитийн дүрийг бүтээжээ. Үүнээс гадна Марвелийн бүтээл “Wastelanders: Wolverine” подкастын Волверин буюу нохой зээхийн дүрд дуу оруулсан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.137.233) 2024 оны 02 сарын 23

Гайхалтай жүжигчин шүү.Монголын эсрэг дүрийн мастер 1 жүжигчинтэй адилхан мэт яагаав араг үүрсэн Дэмвэрэлийг араас нь хараад Чавганцаа гээд наг наг инээгээд нь ...”чамайг чинь аргал хоргол түүж явахаар чинь хүүхэн хүн л байна,”гэж бодлоо шдээ

1  |  0
Кондоминиум(122.201.31.172) 2024 оны 02 сарын 16

Scorpion tv show-ийг дурьдсангүй

1  |  0
Top