Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, ая зохиогч Ким Хён Жүн Монголд ирээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан түүний амьдрал, уран бүтээлийн тухай мэдээллүүдээс хүргэж байна.
Ким Хён Жүн 1986 оны 6-р сарын 6-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төржээ. Хичээлдээ сайн байсан учир үргэлж сургуулийнхаа 1, 2-р байрт бичигддэг байсан тэрээр математик болон уран зургийн хичээлийн аваргаар шалгарч, олон төрлийн шагнал хүртэж байжээ. Тиймдээ ч эцэг, эх нь түүнийг урлагийн чиглэлээр явна хэмээн төсөөлөөчгүй байсан гэдэг.
Өсвөр наснаасаа эхлэн андерграунд хөгжим сонирхож эхэлсэн тэрээр 2001 онд нэгэн хөгжмийн арга хэмжээнд оролцож байх үед нь SM Entertainment-аас түүнд санал тавьснаар SS501 хамтлагийн гишүүн болж 2005 онд дебютээ хийсэн байна.
2009 онд тэрээр хамтлагаа орхин соло карьераа эхлүүлсэн. Түүний анхны бие даасан цомог "Break Down" 2010 оны 6-р сард гарсан бөгөөд Gaon Album Chart-ийн 1-р байранд оржээ. Түүний хоёр дахь цомог болох "Round 3" нь 2011 оны 6-р сард гарсан бөгөөд мөн л чартуудыг тэргүүлэв. 2012 онд Ким Хён Жүн өөрийн гурав дахь цомог болох "Unlimit"-ээ гаргаж, уг цомог сонсогчдын талархлыг мөн хүлээжээ. Ким Хён Жүн соло уран бүтээлчийн хувиар нийт 7 цомог гаргасан.
Тэрээр 2008 онд "Boys Over Flowers" кинонд тоглон жүжигчний карьераа эхлүүлсэн. Энэхүү кино дэлхий дахинаа хит болж, алдар нэрийг нь улам бүр нэмэгдүүлсэн бөгөөд "Playful Kiss", "City Conquest", "Inspiring Generation" зэрэг кинонуудад мөн дүр бүтээжээ.
Ким Хён Жүн Япон хэл дээр гурван цомог гаргасан. Эдгээр цомгууд нь амжилттай болж, гарсан даруйдаа хит болсон бөгөөд түүний олон улс дахь карьерийг улам бүр дээшлүүлсэн юм.
2010 онд тэрээр Mnet Asian Music Awards-аас "Шилдэг шинэ уран бүтээлч", 2012 онд Golden Disc Awards-аас "Шилдэг эрэгтэй гоцлол дуучин" зэрэг хэд хэдэн шагналыг хүртэж байсан. 2015 оны тавдугаар сард Ким Хён Жүн цэргийн албанд татагдсан. Удалгүй ахлагчийн албан тушаалд дэвшсэн тэрээр 2017 оны хоёрдугаар сарын 11-ий өдөр цэргээс халагдан, уран бүтээлдээ эргэн орсон байна.
Тэрээр католик шашинтай нэгэн. Хандивын үйл ажиллагаанд ихээр оролцдог тэрээр экс найз бүсгүйнхээ биед халдсан хэргээр шалгагдаж байсан ч шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэж цагаатгасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )