Тамирчин И Кан Ин зах зээлээс арчигдах уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 19

 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин И Кан Ин багийн ахлагч Сун Хын Минтэй муудалцан, улмаар нударга зөрүүлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тамирчин И Кан Ин зохисгүй авир гаргасандаа олон нийтээс уучлалт хүссэн ч хэрэг даамжирч, түүнтэй хамтран ажилладаг байгууллагууд гэрээгээ цуцалж эхэлжээ. 

И Кан Интэй хамтран ажилладаг байсан байгууллагуудын нэг болох үүрэн телефоны оператор компани болох KT улсын хэмжээнд байрлах бүхий л дэлгүүрүүдээсээ И Кан Иний зургуудыг буулгажээ. Тус компани Samsung Electronics-ийн Galaxy S24 маркын гар утасны сурталчилгаанд И Кан Инийг тоглуулсан бөгөөд И Кан Интэй 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, өнгөрсөн сард гэрээгээ сунгаад байжээ.  

Мөн Nexon компани болон Paris Baquette PSG, I Like Chicken зэрэг компаниуд сурталчилгаагаа эргүүлэн татаагүй гэх шүүмжлэлд өртөж эхэлсэн байна. I Like Chicken компани И Кан Инийг сурталчилгаандаа тоглуулахын тулд 500 сая гаруй вон зарцуулсан тухайгаа мэдэгдэж байсан бөгөөд компаниуд энэхүү дуулианы байдлаас шалтгаалан дотоод хяналтын журмаар энэхүү асуудлыг зохицуулна гэдгээ мэдэгдээд байна. 

Бидний сайн мэдэж байгаачлан талийгаач жүжигчин И Сун Гюүн хар тамхины хэрэгт холбогдсноос үүдэн түүний хамтын ажиллагааны гэрээнүүд цуцлагдан, улмаар их хэмжээний өрөнд орсон тэрээр амиа хорлох сонголт хийсэн байдаг. Тамирчин И Кан Интэй хийсэн гэрээнүүд ийнхүү цуцлагдсаар байвал тэрээр мөн удалгүй их хэмжээний өрөнд орж, спорт хийгээд шоу ертөнцөөс арчигдаж ч мэдэх нөхцөл байдал ийнхүү үүсээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hhhh(66.181.190.156) 2024 оны 02 сарын 21

66.181.178.169 chi yuch medehgui hashaanii banhar mini hanshnaasaa tsaashaa yawj vzeeguu chin haragdaj bn. Ergvv ats hahaha jinhene tarhinii turaal nuurs vnertvvlsen ats bndaa chi.

2  |  0
Сон(66.181.183.251) 2024 оны 02 сарын 21

Хариуцлага тооцож чаддаг болохоороо л үхэр монголчуудыг хэдэн арван мянгаар нь ажиллуулж өндөр хөгжиж чадаж байна. Дараагийнх нь нэг пязда дахиж тэгэхгүй болтол нь хариуцлага тооцож бна.

8  |  0
Зочин(66.181.178.169) 2024 оны 02 сарын 22

Кимчинүүдийн ганц сайн чаддаг ажил даа, гайгүй нэгнээ учир зүггүй магтаж хөөргөж өндөр авахуулж байгаад худлаа үнэн нэг шалтаг гаргаад л гэнэт өндрөөс унагаж, унасан хойно нь дэвсэж кайф авдаг

12  |  5
Top